Уншиж байна ...

Ариг банк Монгол улсад гурав дахь ₮100 саятнаа төрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
38 минутын өмнө
Сурталчилгаа

Санхүүгийн сахилга бат, тогтмол хуримтлал хэн бүхэнд бодит өгөөжөө өгдгийн бас нэгэн тод жишээ бодитоор биеллээ оллоо. Ариг банк харилцагчдынхаа ирээдүйд чиглэсэн санхүүгийн төлөвлөлтийг дэмжих, хуримтлалын зөв дадлыг бодитоор урамшуулах зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой” хадгаламжийн урамшуулалт аянаар 2025 оны 100,000,000 төгрөгийн эзэн тодорлоо.

Энэ удаагийн супер урамшууллын эзнээр Ариг банкны “Төмөр зам” салбарын харилцагч Ш.Цэндсүрэн тодорч, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шагналыг гардуулан өглөө.

зураг
 

100 саяын эзэн Ш.Цэндсүрэнгийн сэтгэгдлээс:

“Юм бүхэн учиртай гэж үнэхээр үнэн юм байна. Энэ оны 8 дугаар сард эхнэртэйгээ зөрөн байж өөр банкнаас мөнгөө татаж, Ариг банканд итгэж хадгалуулсан нь өнөөдөр намайг 100 саятан болголоо. Өдий насандаа тэтгэврийн мөнгөө хуримтлуулсны ач тус ингэж гарна гэж огт төсөөлөөгүй явлаа. Энэ хувь тохиолд үнэхээр их баярлаж байна, хамтдаа энэхүү аянд оролцсон бүх хүмүүстээ талархал илэрхийлье”

зураг
 

Энэхүү аяныг 2025.03.01-12.31-ний хооронд Ариг банкны 14-16.5%-ийн хүүтэй хугацаатай хадгаламж эзэмшигчдийнхээ дунд зохион байгуулсан юм. Мөн аяны урамшууллын эздийг тодруулахдаа ил тод, шударга байх үүднээс АНУ-ын “Megamillions” лотерейны машин үйлдвэрлэгч “Smartplay” компанийн албан ёсны эрхтэй бөмбөлгөн төхөөрөмжийг ашигласан.

10 сарын хугацаанд үргэлжилсэн аяны хүрээнд нийт 700 гаруй харилцагч урамшууллын эзэн болсон бол аяны супер урамшуулал болох 100,000,000 төгрөгийн эзнийг 2026.01.06-ны өдөр “Mongol HD” телевизээр шууд дамжуулан тодруулсан юм. Энэхүү аяны хүрээнд:  

  • 100,000,000 төгрөг - 1 азтан
  • Хос аяллын эрх - 10 азтан
  • 1,000,000 төгрөг - 30 азтан
  • 500,000 төгрөг - 50 азтан
  • 50,000 төгрөг - 600 гаруй азтан тус тус тодорсон байна.
зураг
 

Ийнхүү Ариг банк ахин нэгэн 100 саятныг төрүүлж, иргэдэд санхүүгийн зөв дадал, хуримтлалын ач холбогдлыг таниулан түгээхийн зэрэгцээ санхүүгийн сахилга баттай харилцагчдаа бодитоор урамшууллаа. Харилцагч таны мөнгөн хөрөнгө Ариг банкны хугацаатай хадгаламжаар эрсдэлгүйгээр өндөр хүүгийн өгөөж хүртэн өсөн нэмэгдэж байна. Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ХАДГАЛАМЖИЙН ӨГӨӨЖӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ | АРИГ БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.