230 гаруй жилийн турш АНУ-ын бутархай мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэж байсан The Philadelphia Mint компани өчигдөр нэг центийн сүүлчийн багц зоосоо үйлдвэрлэжээ.
Ингэснээр цаашдаа гүйлгээнд зоосон мөнгө ашиглагдсан хэвээр байх ч нэмж үйлдвэрлэхгүй болж байна.
Зоос ховордсонтой холбоотой сүүлийн жилүүдэд АНУ-ын компани, аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүний үнээ голдуу бутархайгүй тоогоор тогтоодог болсон юм.
Трампын засах захиргаа энэ алхмаа зардал хэмнэх зорилготой гэж тайлбарлаж байна.
Тухайлбал Иргэний дайны үеийн ерөнхийлөгч Абрахам Линкольны дүрстэй, цайраар бүтээж зэсээр бүрсэн нэг центийн зоосыг үйлдвэрлэхэд өнөөдрийн ханшаар бараг дөрвөн центийн зардал гаргадаг болсон нь арван жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.
Зоос үйлдвэрлэхээ зогсоосноор жилд $56 саяыг хэмнэх тооцоотой байгааг АНУ-ын сангийн яам мэдээлсэн байна.
АНУ-д анх 1793 онд зоос үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Сүүлийн жилүүдэд цахим төлбөр тооцооны хэрэглээ нэмэгдсэнээр зоосны хэрэгцээ улам бүр багассан юм.
Өнөөдрийн байдлаар АНУ-ын зах зээлд 300 тэрбум орчим зоос эргэлдэж байгаа нь бодит хэрэгцээнээс хол давсан тоо юм байна.
Үүний 60 орчим хувь буюу дунджаар нэг өрхөд $60-$90 орчим оногдох хэмжээний зоос “мөнгөний гахайнд” хадгалагдаж, идэвхгүй төлөвт байдаг талаар 2022 оны засгийн газрын тоо баримтад дурдаж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!