НУРА Эрт Илрүүлгийн Төв болон Монгол Улсын тэргүүлэгч хувийн эмнэлэг болох Улаанбаатар Сонгдо эмнэлэг нь үйлчлүүлэгчдэд чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол Улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулж, иргэдийн эрүүл мэндийн чанартай тусламж авах боломжийг өргөжүүлэх чухал алхмыг эхлүүллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд НУРА төвийн үйлчлүүлэгч нар нэмэлт нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээ шаардлагатай болсон тохиолдолд Улаанбаатар Сонгдо эмнэлэгт илгээж, шаардлагатай тусламж үйлчилгээг хялбар, шуурхай авах боломж бүрдэж байна. Түүнчлэн Улаанбаатар Сонгдо эмнэлэгт түргэвчилсэн байдлаар цаг захиалах боломжтойгоос гадна эмчийн үзлэгийн төлбөрөөс 20 хувийн хөнгөлөлт эдлэх юм.
Мөн талууд цаашид эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан сургалт, олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!