2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Оюу толгой” компани 2025–2026 оны хичээлийн жилийн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт нь шалгарсан 60 шилдэг оюутанд батламж гардуулсан юм.
Энэ хичээлийн жил тэтгэлэг дараах хоёр чиглэлээр олгогдлоо. Үүнд:
Ингэснээр “Оюу толгой” компани нийт 1,375 оюутан залууст дотоодын болон гадаадын их дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, тэдний ирээдүйг бүтээхэд бодитой дэмжлэг үзүүлсээр байна.
“Оюу толгой” компанийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Лори Ирвин батламж гардуулах арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “14 дэх жилдээ хэрэгжиж байгаа тэтгэлэгт хөтөлбөр маань сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, дотуур байрны зардлыг бүрэн хариуцахаас гадна манай залуусын хөгжлийн хөтөлбөрт оролцох боломжийг олгодог. Энэ жил 18 мэргэжлээр суралцаж буй оюутан залуус шалгарлаа. Тэтгэлэгт шалгарсан оюутнууддаа халуун баяр хүргэе” хэмээлээ.
Аливаа бизнесийн улс оронд үзүүлж буй үр өгөөж гэдэг зөвхөн мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй. Харин хэдэн хүний амьдралд бодит өөрчлөлтийг бий болгож байгаа, нийгэм эдийн засагт ямар ямар эерэг нөлөөллийг бий болгож байгаагаар хэмжигдэх юм. “Оюу толгой” компани 2010 оноос хойш боловсролын салбарт нийт 152 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1,375 залуусыг дээд боловсролтой болгон, тэднийг чадварлаг мэргэжилтэн, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд бодит хувь нэмрээ орууллаа.
“Оюу толгой” компани нь дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна олон талт хөтөлбөрүүдээр дамжуулан залуусын сурч хөгжих боломжийг дэмжиж байна. Үүнд:
“Оюу толгой” компанийн тэтгэлэгт болон хөгжлийн хөтөлбөрүүд нь залуусын ирээдүйг гэрэлтүүлж, тэднийг мөрөөдлийнхөө төлөө итгэл дүүрэн урагшлах боломжийг нээж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.ot.mn цахим хуудаснаас авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!