Уншиж байна ...

Сугалаанд оролцож, ₮15 саяыг бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас анхааруулав. 

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд сугалаанд их хэмжээний мөнгө хожиж байгаа мэтээр иргэдэд итгүүлж, тэднийг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч байна.

Тухайлбал, энэ сарын 4-нд шууд дамжуулалт үзэж, сугалаанд оролцон мөнгөө шилжүүлж залилуулсан гэх гурван гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн ба нийт 15,650,520 төгрөгийн хохирол учирчээ. 

Иймд иргэд та бүхэн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, “Эд мөнгөний хонжвор сугалаа”-тай холбоотой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хүн, хуулийн этгээдийн зохион байгуулж буй сугалаанд оролцохыг анхааруулав.

зураг