Зээлийн оноо, зээлийн шийдвэрийн гаргалтын системээр дэлхийд тэргүүлэгч FICO корпорацын төлөөлөгчид Монгол Улсад ээлжит удаа хүрэлцэн ирж, “FICO Summit 25: Power Your Decisions” арга хэмжээнд оролцлоо.
Тус арга хэмжээний хүрээнд FICO корпорацын төлөөллүүд болох дэд ерөнхийлөгч, Зээлийн мэдээллийн түншлэл хариуцсан захирал Майк Манатон, Зээлийн оноо хариуцсан захирал Анкит Кханделвал, онооны захирал Пратибха Гупта, Ази, Номхон далайн бүс нутагт FICO Platform Solutions хариуцсан захирал Гаутам Мехта болон санхүүгийн үйлчилгээний салбарт 18 гаруй жилийн туршлагатай, залилан болон эрсдэлийн зөвлөх Марк Робертс нар хүрэлцэн ирж Blaze Advisor, Falcon Fraud Manager зэрэг дэлхийд тэргүүлэгч шийдлүүдийг танилцуулж, зээлийн онооны систем, шийдвэрийн автоматжуулалт болон санхүүгийн залилангийн эсрэг дэвшилтэт технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцсанаас гадна панел хэлэлцүүлэгт арилжааны банкны салбарын төлөөллүүдтэй оролцон санаа бодлоо солилцлоо.
Нэмж дурдахад FICO (Fair Isaac Corporation) нь АНУ-д төвтэй, дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг зээлийн оноо болох FICO системийг бий болгосон байгууллага бөгөөд 1956 оноос хойш хиймэл оюун, өгөгдлийн аналитикт суурилсан шийдвэрийн системүүдийг хөгжүүлж ирсэн юм.
FICO корпорацын дэд ерөнхийлөгч, Зээлийн мэдээллийн түншлэл хариуцсан захирал Майк Манатон хэлэхдээ:
Тэрбээр мөн,
Түүнчлэн тэрээр дэлхийн банк, санхүүгийн салбарт нөлөөлж буй чиг хандлагын талаар ярихдаа:
Сайнскор зээлийн мэдээллийн сан нь Монгол Улсад FICO оноог 2024 оноос албан ёсоор нэвтрүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар санхүүгийн салбарын 150 орчим банк болон ББСБ-ууд зээлийн шийдвэр гаргалтдаа ашиглаж байна. Энэхүү арга хэмжээ нь FICO оноо Монголд нээлтээ хийснээс жилийн дараа зохион байгуулагдаж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын зээлдэгчдийн зээлийн түүхийн ил тод байдал, онооны найдвартай хэрэглээ нэмэгдэж буйг Сайнскор ЗМС-ийн удирдлагууд онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!