Уншиж байна ...

"Дакар Ралли 2026"-д Монголын хоёр тамирчин өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 11 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийд алдартай "Дакар Ралли" уралдаанд оролцох эрх авсан тамирчдыг өчигдөр албан ёсоор зарлав. Энэ удаагийн мотоциклийн төрөлд Монгол Улсаас хоёр тамирчин өрсөлдөх эрхээ авчээ. 

Тодруулбал өнгөрсөн жил тус уралдаанд хурд сорьсон П.Мөрөн болон Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд нар ирэх нэгдүгээр сард Саудын Арабын элсэн цөлд уралдахаар болов.

"Дакар Ралли 2026" тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 3-наас 17-ныг дуустал үргэлжилнэ. Саудын Арабын Улаан тэнгисийн эрэг орчмоор нийт 8,000 км замыг туулах энэ уралдаан Саудын Арабын Янбу-эль-Бахр хотоос эхлээд 14 хоногийн дараа эхэлсэн цэгтээ буцах учиртай.

зураг