ОХУ-ын тэшүүрийн холбооноос тус улсын 18 тамирчин ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын Солт Лэйк Сити болон Канадын Калгари хотод болох эрх олгох тэмцээнд оролцохоор болсныг зарлав.
Холбооны хэвлэлийн төлөөлөгч нь Тасс агентлагт өгсөн ярилцлагадаа "Бүх тамирчны виз гарсан тул АНУ, Канадад болох эрх олгох тэмцээнд оролцоно" гэж онцолжээ.
Тэдний зарим нь тус хоёр улсад болох эрх олгох тэмцээнд хоёуланд нь өрсөлдөхөөр төлөвлөж байгаа аж.
АНУ-д болох тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 14-нөөс 16-ныг дуустал үргэлжлэх бол Калгари хотод 21-нээс 23-нд тамирчид цагаан олимпын эрхийн төлөө хүч сорино.
Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх Зөвлөл Италийн Милан хотод хуралдаад 2026 оны өвлийн олимпод ОХУ, Беларусийн 32 тамирчин, 10 спортын төрлөөр оролцох эрх олгохоор болсон юм.
Гэхдээ тамирчид Төвийг Сахисан Статус (AIN)-ын дор оролцох ёстой билээ.
Мөн
Эх сурвалж: Inside The Games
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!