ХААН Банк ЮнионПэй карт эзэмшигч үнэнч харилцагчдадаа зориулан түүхэн хэв загвар, тансаг хийц бүхий “SplendorPlus” алтан картыг өнгөрсөн онд зах зээлд нэвтрүүлсэн билээ. БНХАУ-ын Гуанжоу хотноо зохиогдох дэлхийн хамгийн том үзэсгэлэн худалдаа “Canton Fair 2025”-ыг тохиолдуулан “SplendorPlus” картын байнгын 1%-ийн буцаан олголтыг 7% болгон нэмэгдүүлж буйг дуулгахад таатай байна.
Буцаан олголт таны гүйлгээ хийсэн картын данс руу 2025 оны 11-р сарын 12-ны өдөр автоматаар шилжин орно. Энэхүү урамшуулалд Pinduoduo, Taobao, Temu вэбсайтаас хийсэн худалдан авалт хамаарахгүйг анхаарна уу.
Жишээ нь, та 2025 оны 10-р сарын 1-31-ний хооронд “Canton Fair-2025” үзэсгэлэн худалдааны үеэр картаа уншуулан нийт 1,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол 2025 оны 11-р сарын 12-ны өдөр таны картын данс руу 70,000 төгрөгийн буцаан олголт шилжин орох болно.
Нэмэлт урамшуулал дуулгахад, та БНХАУ болон Монголоос бусад улсад аялахдаа “SplendorPlus” картаараа худалдан авалт хийгээд 5%-ийн буцаан олголт авах боломжтой.
“SplendorPlus” дебит карт захиалах зааварчилгаа авах бол ЭНД дарна уу.
Урагшлах замдаа итгэл төгс байж, бахархалт түүхээ мэдрэхийг хүсвэл “SplendorPlus” алтан картыг сонгоорой!
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!