Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Волейболын Үндэсний Дээд Лиг "Аса Арена"-д болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Монголын Волейболын Холбоо (МВХ) 2025-2026 оны Үндэсний Дээд лиг зохион байгуулалтын талаар мэдээлэл гаргажээ.

Тодруулбал дээд лигт өрсөлдөх эрхээ баталгаажуулсан эрэгтэй 8, эмэгтэй 8 багт батламжийг нь гардуулан өгсөн юм. Шинэ улирал ирэх арваннэгдүгээр сарын 3-ны Даваа гарагт нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.

Мөн Дээд лигээс гадна Хөгжлийн лиг зохион байгуулахаар ажиллаж буй. Ингэснээр шинээр үүсгэн байгуулагдсан клубүүд лигт тоглохын тулд хоорондоо өрсөлдөж, чансаа тогтоох замаар дээд лигт орох эрхээ авах аж.

Түүнчлэн улирлын ихэнх тоглолтыг "Аса Арена"-д зохион байгуулахаар болжээ.

Үндэсний Дээд лигт өрсөлдөх багууд

Эрэгтэй

  • С.Бямбацогт эзэнтэй "АЛТАЙН БАРС" клуб
  • Г.Чинзориг эзэнтэй "МИНТОНЕТТ ГОВЬ" клуб
  • Б.Баярбилэг эзэнтэй "ЭНЕРЖИ" клуб
  • Т.Жавхлан эзэнтэй "НАТУР БАКС" клуб
  • Г.Цэлмүүн эзэнтэй "МЕГАСТАР" клуб
  • Б.Түвшин эзэнтэй "ТӨВ МИГ" клуб
  • Б.Дөлгөөн эзэнтэй "SG HAWKS" клуб
  • Н.Баттулга эзэнтэй "ДАРХАН МОГУЛС" клуб

Эмэгтэй

  • Ц.Амарсанаа эзэнтэй "ХӨВСГӨЛ ЭРЧИМ" клуб
  • Т.Алтаншагай эзэнтэй "ХОВД ИЖИЛ АЛТАЙ" клуб
  • Х.Лхагвасүрэн эзэнтэй "ХИЛЧИН" клуб
  • Д.Алтанхүү эзэнтэй "ХАШХАН ӨВӨРХАНГАЙ" клуб
  • Ж.Наранбаатар эзэнтэй "HOBBY ACE" клуб
  • Н.Баттулга эзэнтэй "ДАРХАН МОГУЛС" клуб
  • Г.Чинзориг эзэнтэй "МИНТОНЕТТ ГОВЬ" клуб