Галлагааны аюулгүй байдал, нөхцөл байдал, угаарын хийн асуудлаар Нийслэлийн онцгой байдлын газар болон Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд угаарын нийт 49 дуудлага ирж, 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн байна.
Угаарын хийн хордлого бүртгэгдсэн 49 өрхөөс:
Эдгээр 49 өрхөөс 38 нь угаарын хийн мэдрэгчгүй байсан ба шинэчилсэн төхөөрөмжтэй 10 өрх, хуучин төхөөрөмжтэй нэг өрх байсан байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс таван иргэн угаартаж нас барсан гэж мэдээлсэн. Сонгинохайрхан болон Налайх дүүрэгт нас барсан иргэдийн гурав нь яндангаа сугалж, өрхөө бүтээсний улмаас харин хоёр иргэн нь гал түймрийн угаарын хийд өртөж нас барсан байна гэдгийг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!