Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу маргааш Хүй долоон худагт Уяачдын наадам болно.
Иймд наадамчин олонд зориулж Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас Хүй долоон худаг орчмоор маргааш цаг агаар ямар байх талаар мэдээллийг хүргэлээ.
Тус газраас өгсөн мэдээллээр маргааш Хүй долоон худаг орчимд өдөртөө 27 градус дулаан, салхи секундэд 5-10 метр. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд борооны өмнө салхи түр зуур ширүүсэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|