Баяр наадмыг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарим хүнд төрийн дээд цол, одон, медаль гардуулсан юм.
Тухайлбал Ард олноо "морины" хэмээн алдаршсан, Гавьяат жүжигчин Гэнэнгийн Батбаярт Ардын жүжигчин цол олголоо. Урлагийн салбарт 40 гаруй жил уран бүтээл туурвихдаа 100 гаруй дууг олны хүртээл болгосон. Тодруулбал "Хардэл бэйсийн унага", “Гал шарын унага”, “Түрүү магнай, “Адуучин хүний жаргал,” “Ээжээ зорьё” зэрэг дуугаараа олонд танигдсан билээ.
Түүнчлэн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн багш, Геологи-Эрдэс судлалын шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат багш Найдангийн Батсүхэд Ардын багш цол хүртээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!