ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банк ТОП-100 ААН-ийн нэгээр дахин тодорч, амжилтаа бататгалаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 7 сарын 3
Сурталчилгаа

Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн 2024 оны шалгаруулалтад Капитрон банк 54 дүгээр байрт эрэмбэлэгдлээ.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан, ашиг орлого, ажлын байрны өсөлт, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, шимтгэлийн хэмжээ зэрэг үзүүлэлтээрээ тэргүүлсэн үндэсний шилдэг компаниудыг шалгаруулан өргөмжилдөг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад Капитрон банк нь 9 дэх жилдээ дахин тодорч, тогтвортой өсөлт, банк, санхүүгийн салбарын манлайллаа хадгалсаар байна.    

Капитрон банкны санхүүгийн голлох үзүүлэлтүүд жил бүр тогтвортой өсөж, банкны системд эзлэх байр сууриа тэлсээр 2024 онд нийт активын хэмжээ өмнөх оноос 38.0%-иар өсөж 3.2 их наяд төгрөгт, татварын дараах цэвэр ашиг 6.2%-иар өсөж 37.7 тэрбумд хүрэв.

зураг
 

2024 онд бид харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагад нийцүүлэн орчин үеийн, шинэлэг Visa B2B connect үйлчилгээ, Just move виза карт, Daily Credit Card зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр нэвтрүүлж, дижитал банкаараа онлайн зээл авах, хадгаламж нээх зэрэг дижитал үйлчилгээгээ улам бүр сайжрууллаа.

Түүнчлэн стратегийн түншлэл, дотоод, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд АНЭУ-ын Frontera capital Group Limited байгууллагаас 10 сая ам.долларын урт хугацааны санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Bank of Inner Mongolia банктай "Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг" байгуулан, Казахстан улсын Центр Кредит Банканд ам.доллар, тенгегийн данс нээж, корреспондент харилцаа тогтоосон Монгол Улсын анхны банк болов.  

зураг
 

Мөн мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын шинэчлэгдсэн ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж, БНЭУ-ын SIS Certification байгууллагаас батламжаа хүлээн авсан бөгөөд дэлхийн нэр хүндтэй Moody’s агентлагаас банкны зээлжих зэрэглэлийг “B3/тогтвортой” гэж үнэлсэн нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж буйг бататгасан онцлох үйл явдлууд байлаа.

2025 онд банк нь санхүүгийн чадавхаа нэмэгдүүлэх улам бүр бататгах, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэхээр дүрмийн сангаа 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь бизнесийн өсөлтийг хангах стратегийн нэгэн чухал алхам боллоо.  

Капитрон банкны тогтвортой үйл ажиллагаа, тасралтгүй өсөж буй санхүүгийн үзүүлэлтүүд, дэвшилтэт технологид суурилсан дижитал үйлчилгээ, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн манлайлал болон улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь ажилтнуудын маань тууштай хичээл зүтгэл, үнэнч харилцагчид, түншүүдийн маань итгэл, дэмжлэгтэй салшгүй холбоотой билээ.

Капитрон банкны үнэ цэнтэй түүхийг хамтдаа бүтээж буй хамт олон, эрхэм харилцагчид, түншүүддээ баярлалаа.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.