ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Судалгаа бөглүүлнэ" гэх нэрийдлээр иргэдийн фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж, ₮18 саяыг залилжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Судалгаа бөглүүлнэ" гэх нэрийдлээр иргэдийн фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж, бусдыг залилсан хэргийг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүлэв. 

Тухайлбал иргэн Б нь фэйсбүүк хуудаснаа байршуулсан "20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ" гэх зар мэдээллийн дагуу Ц гэгчтэй холбогдож, өөрийн гар утасны дугаарт ирсэн зургаан оронтой нууц кодыг бусдад дамжуулан өгсөн байна.

Улмаар Ц гэгч нь тухайн иргэний фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж, бусад руу “Мөнгө зээлээч” гэж зурвас явуулж гурван иргэнээс нийт 18 сая төгрөг авч залилсан үйлдэл бүртгэгджээ.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн Ц-гийн "Цахим орчинд судалгаа бөглүүлнэ" гэх хуурамч зар мэдээллийг байршуулж, кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн системд нэвтэрч бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл, 26.1 дүгээр зүйлд зааснаар тус тус яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Фэйсбүүк цахим хаягийн нууцлалын тохиргоог сайжруулах нь нэр төр, эд хөрөнгө, бусад үнэт зүйлс цахим орчинд гэнэтийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ гэдгийг ЦЕГ-аас санууллаа. 

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАХА
5
Зураг
БУРУУ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зооз [124.158.120.146] 2025/5/5
Дхахаха схан юм болж дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.63] 2025/5/5
Хулгай гарах эрсдэлтэй
0 | 0 Хариулах
зочин [202.9.41.21] 2025/5/3
хохь чинь... гэхээс илүү юу хэлэхэв.
1 | 1 Хариулах
н оюунчимэг [122.201.31.204] 2025/5/3
сайн байна уу? 4 сарын 20 каартаа хаясан б з д харьяанда өрөгдөлөө өг гэсэн харяндаа өгсөн хаясан газраа өг гээд байр юм дэлгүүр нь мо мо шоп. хүрмэн хүнсний дэлгүүр нийт 198 000 болсон би хохироод үлдэх үү хаяхад араи юу мэдэхгүй байна 94110347 хэлээд өгөөрөө
1 | 2 Хариулах
Зочин [139.5.216.45] 2025/5/1
Ирваа юмаа мөнгө зээлээч гэхээр зээлчдэг. Утсаар ярьж тодруулдаг бгаа даа.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.99] 2025/5/1
Яасан ч их мөнгөлөг найзуудтай юм. Өөрөө том гар л бололтой, даанч тэнэг.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.120] 2025/5/1
Сошиал медиа бол ямар ч хяналтгүй дэлхийн бүх хүмүүс үнэгүй хэрэглэдэг хэрэгсэл учраас эдгээр хэрэгслүүдийг овжин зальтай хүмүүс ашиглаж, бусдыг луйвардах нь энгийн үзэгдэл.
4 | 2 Хариулах
Зочин [202.9.46.120] 2025/5/1
Дөнгөж ухаалаг утас барьж үзэж, сошиал медиа ашиглаж үзэж байгаа троллууд залилуулах нь амархан.
6 | 0 Хариулах
Зочин [203.91.114.64] 2025/5/1
Facebook харин ч сайжирсан. Найз биш л бол ямар ч хүн шууд мессежээр харьцаж чадахгүй. Зүгээр л unfriend байхад хангалттай. Ёстой ямар хүмүүс өртөх нь ойлгомжтой шүү дээ.
4 | 2 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/5/1
Оркууд наад unfriend гэдэг үгийг мэдэхгүй. Монголороо ч алдаагүй зөв бичиж чадахгүй. Сэтгэлгээний хувьд хойд солонгосчуудаас нээх ялгарахгүй.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.176.170] 2025/5/1
НАДАД ЯАГААД Ч ЮМ ИЙМЭРХҮҮ ХЭРЭГ ДЭЭР ЗАЛИЛЖ БАЙГААГААС ИЛҮҮ ЗАЛЬЛУУЛЖ БАЙГАА НЬ ЗЭВҮҮН САНАГДААД БАЙДАГ ЮМ. БҮҮР НЭГ ӨРӨМНИЙ ӨТ ШИГ ЗҮГЭЭР БАЙЖ ЧАДДАГГҮЙ. ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮСТ АНХААРУУЛААД СЭРЭМЖЛҮҮЛЭЭД ХЭЛЭЭД ЮУ Ч ЯРИАД НЭМЭРГҮЙ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ.
11 | 0 Хариулах
Зочин [202.9.46.120] 2025/5/1
Ийм ёроолгүй тэнэг ард түмэн улс төрчиддөө хууртагдаж луйвардуулах нь аргагүй.
3 | 0 Хариулах
Зочин [124.158.120.146] 2025/5/5
Заа тэр үнэн
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.120] 2025/5/1
Ямар ард түмэн байна тийм эрх баригчид байдаг гэж үнэхээр үнэн юм.
5 | 0 Хариулах