Туулын хурдны замын тендерт оролцогчид шаардлага хангаагүй тул дахин зарлахаар болов

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр зарласан. Тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд нээж, үнэлж, дүгнэхэд оролцогчид тендерийн шаардлага хангаагүй учраас Туулын хурдны замын тендерийг дахин зарлахаар боллоо гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туулын хурдны замын төсөл. Хотын зүүн талдаа Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт барина.

Уг авто зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 хувиар нэмэгдүүлэх төлөвлөлттэй. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй, зөвхөн орц, гарцыг шийдсэн, зорчигч 32 километр замыг зогсолтгүй туулах онцлогтой.

Төслийн хүрээнд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд 9,870 урт метр гүүр, долоон байршилд 370 урт метр туннель барьж, Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох бөгөөд хоёр их наяд 384 тэрбум төгрөгөөр барихаар болоод байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг