Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

2025 он дуустал дулааны үнэ НЭМЭГДЭХГҮЙ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний реформын хүрээнд цахилгаан эрчим хүчний тарифыг 2024 оны сүүлээр нэмсэн. 

Мөн 2025 оны тавдугаар сараас дулааны үнийг нэмэгдүүлэхээр тооцоолж байв. Тэгвэл Засгийн газраас бүх төрлийн төлбөр, татвар нэмэхийг хориглох шийдвэрийг энэ оны гуравдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа гаргасан. Энэ дагуу дулааны үнэ тарифын өөрчлөлтийг 2025 он дуустал хойшлуулснаа Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос мэдээлэв.

Өмнө нь танилцуулж байснаар тариф өсвөл 50 м.кв талбайтай орон сууцанд амьдардаг өрхийн сарын дулааны төлбөр нь 42,000 төгрөг байсан бол хоёр дахин нэмэгдэх буюу 84,000 төгрөг болох юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав