ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/15-НД НИЙТЛЭГДСЭН
Энхтайвны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ долоо хоногийн Лхагва, Баасан гарагт нийслэлийн гурван байршилд зам засварын ажил эхэлнэ.
- Баянгол дүүрэг, Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл авто замыг маргааш буюу аравдугаар сарын 16-ны 23:00 цагаас аравдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
- Энхтайвны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
- Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
