Францын Парис хотод болж буй паралимпын наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 31 дүгээрт жагсаж буй билээ.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 30-нд эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алт, дараагийн өдөр нь эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн билээ.
Мөн өчигдөр бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ц.Баттулга мөнгөн медалийн эзэн болсон юм.
Тэгвэл У.Сүрэнжавын паралимпын алтан медаль хүртсэн өдрийг тохиолдуулан Монголын Таеквондогийн Холбоо (МТХ)-ноос жил бүрийн наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын Таеквондогийн өдөр болгохоор шийдвэрлэжээ.
Сонирхуулахад У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ тэргүүтэй пара таеквондогийн баг тамирчид энэ сарын 6-ний өглөө 06:00 цагт эх орондоо ирэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!