Уншиж байна ...

ТАНИЛЦ: Улаанбаатарт зөвшөөрөлтэй 72 авто зогсоолыг эзэмшигч иргэн, ААН-үүд болон байршил, багтаамж

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн эзэмшлийн талбайд зогсоолын хаалт зөвшөөрөлгүй хийж, хууль бус орлого олох замаар иргэдийг бухимдуулах явдал гарсаар байгааг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул хэлээд нийслэлийн хариуцдаг 1,870 машины багтаамжтай 72 авто зогсоолыг эзэмшигч иргэн, ААН, байршил, багтаамжийн мэдээллийг танилцуулав.

Багтаамжийн хувьд 72 зогсоолоос Бөмбөгөр худалдааны төвийн зүүн, баруун талын зогсоол хамгийн их буюу 75 машиных бөгөөд "Би Эл Жэй Жэй Монголиа" ХХК эзэмшдэг бол Хангарьд ордны гадаах зогсоол 68 машины талбайтай, иргэн Б.Оюунбатын эзэмшлийнх. Үүнээс гадна гурван машины багтаамжтай зогсоол ч байна.

Эдгээр зогсоолоос нэг цагийн 1,000 төгрөгөөр бодож нийслэл орлогоо хуримтлуулдаг гэнэ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Тэрбээр "Эдгээр зогсоолоос бусад нийтийн эзэмшлийн талбайд зогсоол хийсэн бол зөвшөөрөлгүй гэсэн үг. Иргэд мэдээлэл өгвөл шаардлага хүргүүлж, буулгана. Харин ачаалал ихтэй газруудад тодорхой зогсоол байгуулж, хамтран ажиллах санал хувийн хэвшлийн зүгээс тавих тохиолдолд судалж үзэн, хамтран ажиллах нь нээлттэй" гэв.

Зогсоолын орлогыг зах зээлийн түвшинд авчирч, илүү уян хатан болгох шийдвэрийг удахгүй болох НИТХ-д өргөн барих аж.