ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 11-нд болохоор товлогдсон.

Сонгуульд оролцох нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг аудитын байгууллага энэ оны зургаадугаар сарын 27-ны өдрийн тушаалаараа тогтоосон юм. Үүнээс нийслэл, дүүргийн ИТХ-ын нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг онцлон хүргэе.

Тухайлбал Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчид хамгийн өндөр буюу 897.7 сая төгрөгийг зарцуулж болох бол Багахангай дүүрэгт нэр дэвшигч дээд тал нь 99.5 сая төгрөг зарцуулж болно гэж тогтоосон хамгийн бага дүн юм.

Налайх дүүрэгт 247 сая, Багануур дүүрэгт 216.9 сая төгрөг хэмээн зардлын дээд хэмжээг тогтоожээ. Тэгвэл Баянгол дүүрэгт нэр дэвшигч 883.5 сая төгрөг зарцуулж болохоор байгаа нь Налайх, Багахангай дүүргийнхээс бараг дөрөв дахин өндөр байв. 

зураг
 

Мөн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид 613-658 сая төгрөгийг зарцуулж болох нь. Энд онцлон дурдахад нийслэлийн ИТХ-ын 2024 оны сонгууль нь 12 тойрогтойгоор явагдана. Тодруулбал харьцангуй хүн ам ихтэй Баянзүрх дүүрэг гурав, Сонгинохайрхан хоёр тойрогт хуваагдаж байна. 

Түүнчлэн дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг дараах байдлаар тогтоожээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дулам [139.5.216.205] 2024/8/9
00-ийн асуудал маш хүндрэлтэй газар
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.208] 2024/8/7
Элсэн тасархай гэдэг газар ирээгүй олон жил болжээ. Түм түжигнэсэн хөл хөдөлгөөнтэй, тоолж барамгүй олон гэртэй болсон байна. Үүнийг хараад баярлаж бахдахын оронд харамсаж халагламаар санагдсаныг нуух юун. Замын хажуугийн шонгийн доор овоолсон их хогоор угтаж, энд тэндгүй ил хаясан эрээвэр хураавар зүйлс хөл доор хөглөрч, элсний захаар цайрах нойлын цаас зураг алж, хаа нэг шовойх нүхэн жорлон айдас төрүүлж, хараа дээгүүр сэжимгүй алхах аялагчид халуун наранд өдөржин талхиулах тэмээнд очерлохыг хараад хачин их гуниг төрлөө. Аялал жуулчлалыг зөв зохион байгуулахгүй бол байгальд дэндүү хохиролтой гэдгийг бид өмнөх алдаануудаасаа суралцаагүй билүү? Элсэнд шигдсэн энэ хур хогийг хэн хэзээ цэвэрлэж, хэрхэн алдаагаа залруулах юм бэ? Тэмээчид, худалдаачид, буудлын эзэд, нутгийн удирдлага, төрийн захиргааны төв байгууллага, байгаль хамгаалагч нар аа, төлөвлөсөн бодсон юм байна уу?
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.180.95] 2024/8/7
ҮХЭРНҮҮД ШҮҮ ДЭ. ХААНА Ч ХОГ ТАРЬНА. ИДЭЖ УУХАА Л БОДНО.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.238] 2024/8/7
МЭДРЭЛЭЭ ШАЛГУУЛДАА. ХАА ХАМААГҮЙ ГАЗАР ХАА ХАМААГҮЙ ЮМ БИЧЭЭД
0 | 0 Хариулах
💩 [103.57.95.140] 2024/8/7
hujaagaar duursen bnle
0 | 0 Хариулах