Уншиж байна ...

Капитрон банк нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Bank of Inner Mongolia банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

2024 оны 8 дугаар сарын 2-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Bank of Inner Mongolia болон тус улсын Худалдааны яам, Олон улсын худалдааг дэмжих зөвлөл, Хотын захиргаанаас хамтран “Умард зүгт санхүүгийн үйлчилгээг нээх олон улсын хурал” уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр Капитрон банк нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Bank of Inner Mongolia банктай "Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг" байгуулж, хил дамнасан санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд худалдааны санхүүжилтийн зээлийн шугам нээгдэн, хамтын ажиллагааны хүрээ улам бүр тэлнэ.  

зураг
 

Мөн тус уулзалтад БНХАУ-ын ӨМӨЗО-ны төрийн болон санхүүгийн байгууллагууд, гадаад худалдааны компаниуд, Монгол Улсын арилжааны банкуудын төлөөлөл оролцсон бөгөөд уулзалтын зорилго нь засгийн газар, банк, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил дамнасан санхүүгийн үйлчилгээг сайжруулах, Хятад- Монгол хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулах юм.

Засгийн газар, банк, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь боомтын эдийн засгийн эрч хүчийг нэмэгдүүлэх чухал арга зам юм. Цаашид Монгол, Хятад хоёр орны хил орчмын худалдааны аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн үр ашигтай үйлчилгээ үзүүлж, хоёр орны эдийн засгийн хөгжлийг ахиулахад үргэлжлэн хамтран ажиллах болно.

Капитрон банк нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын банк, санхүүгийн системд тогтвортой өсөлттэй ажиллаж, банкны санхүүгийн үзүүлэлтүүд жил бүр тогтмол өсөж, банкны системд эзлэх байр сууриа улам бэхжүүлж, гадна дотнын хамтын ажиллагаагаа тэлсээр байна.

Капитрон банк

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.