Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөс УИХ-ын анхдугаар чуулган хаалтаа хийв

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 7 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

07:54 2024/07/10

Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхдугаар чуулган хаалтаа хийлээ. 

Анхдугаар чуулганд парламентын шинэ гишүүд тангараг өргөн, бүрэн эрхээ баталгаажуулж, Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон билээ. 

07:22 2024/07/10

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ УИХ-д танилцууллаа. 

Улмаар шинэ сайд нар Төрийн сүлдэнд тангараг өргөх ёслол болох гэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/tdvinmP73F/

Засгийн газрын гишүүн "Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөхөөр хуульчилсан билээ.

Түүнчлэн өчигдрийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам”-д өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр сайд нар тангараа ээлжээр уншдаг байсныг болиулж, хамгийн ахмад гишүүн тангаргийг уншиж бусад нь давтан хэлдэг болгосон юм.

07:54 2024/07/10

Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхдугаар чуулган хаалтаа хийлээ. 

Анхдугаар чуулганд парламентын шинэ гишүүд тангараг өргөн, бүрэн эрхээ баталгаажуулж, Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон билээ.