ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Тархи, нуруу нугасны хавдрыг туяагаар эмчлэх мэс заслыг Монголдоо хийдэг боллоо"

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголд эмчлэх боломжгүй “Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал" эмчилгээний технологийг нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээ Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-д өнөөдөр боллоо. 

Стереотактик туяаны мэс заслын эмчилгээ, түүнийг хийж гүйцэтгэх өндөр нарийвчлалтай шугаман хурдасгуур аппаратыг суурилуулж, хорт хавдрын эмчилгээнд шинээр нэвтрүүлж байна.

Түүнчлэн ХСҮТ-д анх удаа тархи, нуруу нугасны хавдрын дурангийн мэс засал навигацийн системийг нэвтрүүлж буйг онцолж байлаа. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Олон өвчтөн энэхүү эмчилгээг хийлгэхийн тулд гадаад руу явдаг байсан. Харин одоо тархины гүний хавдар, элэгний хавдар, уушгины хавдрын стереотактик эмчилгээг эх орондоо хийх боломжтой болж байна. 

Үүний үр дүнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 өвчний жагсаалтаас

  • Тархи, нугасны хавдрууд
  • Толгой, хүзүүний дахисан хавдрын үеийн стереотактик туяа эмчилгээ
  • Тархи, нугасны гүний төвөгтэй байрлалтай мэс заслаар авах боломжгүй болон бусад ажилбар
  • Эмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал, эмчилгээний арга нь Монгол Улсад нутагших, цаашид монгол хүмүүс энэхүү эмчилгээг эх орондоо хийлгэх бүрэн боломжтой болж байгаа юм.
Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн статистик мэдээллээс харахад гадаад улс орнуудад эмчлүүлэхээр явж байгаа иргэдийн 30 орчим хувь нь мэдрэлийн болон хавдрын шалтгаант тархи, нугасны стереотактик туяаны мэс засал хийлгэсэн гэх судалгаа бий.

Өмнө нь тархи, нугасны хавдрын оношилгоо эмчилгээг хийх боломжгүйгээс гадаад орныг зорин эмчлүүлэхээр цаг хугацаа алдаж, санхүүгийн асар их дарамтад ордог байсан" хэмээн ярилаа. 

"Австрийн Засгийн газрын долоон сая еврогийн санхүүжилтээр аппарат суурилуулж байгаа"

Үргэлжлүүлэн "Монгол Улс, Австри улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2019 онд Монгол Улсад анхны хоёр шугаман хурдасгуур суурилагдаж, эмчилгээ хийж эхэлж байсан. 

Одоо дэлхий дахинд хэрэглэгдэж буй орчин үеийн дэвшилтэт технологийг шингээсэн гурав дахь шугаман хурдасгуур аппарат суурилагдан нээлтээ хийж байна.

Австрийн Засгийн газрын долоон сая еврогийн санхүүжилтээр аппарат суурилуулж байгаа" гэв. 

Өнөөдөр цөмийн технологийн нэг шинэ урсгал, орчин үеийн дэвшил ХСҮТ-д нэвтэрч байгааг Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав хэлсэн юм. 

Мөн тэрбээр "Хавдрын импакт" гэх үнэлгээний баг тавдугаар сард Монгол Улсад ирж ажиллах гэж байгааг онцоллоо.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ "2022 оныг 2023 онтой харьцуулахад хорт хавдраар өвдсөн хүний тоо 400-гаар цөөрсөн байна. Өөрөөр хэлбэл 400 хүний амь нас аврагдсан гэсэн үг. 

Хэдийгээр өргөн хүрээтэй маш том зүйлийг нэг дор хийж чадахгүй ч бидний бодлого зөв байгаагийн тод илрэл дээрх тоогоор илэрхийлэгдэж болох юм" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [86.111.138.185] 2024/3/3
Gants udaa hiiged Bitgi Hudlaa senseetslaad bai.Olon Dahin hiij turshilga dadlaga suuj Olon Huniig amid amidruulj URT nasluulj baij'"Mongold hiideg bollooo" gej zarlasan chin deer shuu uuchlaarai ta buhnii Hudulmur zutgeliig uguisgeh gesengui.Mongolchuudad mash tom aldaa baigaag helieee!!!! Emchilgee hagalganii daraahi hyanalt mash Sul,hagalgaanii daraa,emchilgeenii daraa ubchtunuu ubdultiig namdaah,hyanaltand oir ourhon uzej shalgadaggui orhidog uchiraas ubchin ni ergej hundeldeg Ter hund ued ni tusladaggui hayadag, yamr ch oligtoi hungubchluh emchilgeenii tasaggui !!!Ar geriihend daatgan orhidog uchir emchilgeenii Ur dun chin muu bgaa.Gadnii hugjiltei ornuudiin turshilga sain sudalj Emch,subilgsch naraa dadlagajuulaachee.Jahan dadlagjinguutaa l Hubiin erh ashiig 1d tabidag Hubiin emnelgiin biznesee urgujuuleh gej 2 gazar Guin ehledegee zogsooj Mongol ail urh Burt Bui zobson ubchtei Hun Burt unen setgeliin Tus uzuuleh Heregtei!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.153] 2024/3/1
Манай эмч нар удахгүй үхсэн хүнийг амьлуулдаг чадвартай болоорой!
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.122] 2024/3/1
Туяагаар эмчилнэ гэдэг чинь мэс хүргэхгүйгээр эмчилнэ гэсэн үг шүү. Цөмийн цацраг буюу гамма цацрагаар хавдрын эсүүдийг гаднаас нь үхүүлдэг. Цацрагаар шарж байх үед ямар ч өвдөлт мэдрэгдэхгүй. Хамгийн гол нь цацрагаар хавдартай хэсгийг яг онож, таарсан тунгаар шарж чадвал эдгээж чаддаг. Эмчийн ур чадвараас, мэргэжил, мэдрэмжээс маш их хамааралтай эмчилгээ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.202] 2024/3/1
Ашгүй дээ.Ээжийгээ оруулчих юмсан. Солонгост 150 орчим сая төгрөгөөр хийлгэхээр юм билээ. Мөнгө төгрөг байдгийм болов уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.122] 2024/3/1
Хөгжилтэй орнуудад 30-60 сая төгрөг орчим үнэтэй байдаг юм байна. Манайд бол үүнээс хамаагүй хямд хийх биз. Эрүүл мэндийн даатгал орвол бүр хямд болно. Тэгээд ч мэс засал шиг зүсэж хагалахгүй болохоор эмнэлэгт хэвтэхгүйгээр эмчлүүлж болдог юм байна. Ээжид нь эрүүл энхийг хүсье.
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.184] 2024/3/1
Ээж чинь 95 наслах болтугай
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.56] 2024/3/1
Ашгүй дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.115.5] 2024/3/1
Хавдар судлалын эмч нар болон энэ баг хамт олондоо баярлалаа. Манай улсын анагаах ухааны салбарт шинэ технологи нэвтрүүлж, Мэдрэлийн мэс заслын төвлөрөл, ачааллыг бууруулах сайхан ажлыг эхлүүлсэн байна
4 | 0 Хариулах