ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Гуравдугаар сард нийслэл гадаад бонд гаргаж, гэр хорооллыг орон сууцжуулахад 100 хувь зориулна

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хот энэ жил гадаад бонд гаргахаар төлөвлөж байна. 

Гадаадын зах зээл харьцангуй нааштай байгаа тул гуравдугаар сар гэхэд гадаад бонд гаргана гэдгээ Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэллээ.

Тэрбээр "Нийслэл бонд гаргах эрх нь нээгдсэн. Засгийн газраас шийдвэр гарч, бэлтгэл ажил нь өнгөрсөн оны аравдугаар сард хангагдаад цан цохих л дутуу байсан тэр үед бид ажил солилцсон.

Би Хотын даргаар ирээд, тухайн үед дотоодын бондоор санхүүжүүлэх төслүүд нь эдийн засгийн төдийлөн үр өгөөжгүй гэж үзээд түр хойшлуулсан.

Та бүхэн санаж байгаа бол коксон нүүрс авах, сургууль цэцэрлэгийн үлдэгдэл санхүүжилтийг хийх, хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг санхүүжүүлэх зэрэг төсөл дээр 500 орчим тэрбум төгрөгийн дотоод бонд гаргахаар байсан. Тэр үед тулгамдаж байсан асуудлуудыг нийслэлийн төсвийн тодотгол хийгээд шийдчихсэн.

Харин одоо гадаад бонд гаргах учир нь Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулахад 100 хувь зориулах юм. Ингэхийн тулд нэлээд хэдэн жилийн өмнө дэд бүтцийг нь татчихсан Сэлбэ, Баянхошуу, Шархад зэрэг дэд төвийг барилгажуулахад гадаад бонд гаргах, ялангуяа гадаад бонд "ногоон" байвал хүү багатай босно гэж гаднын зөвлөхүүд зөвлөөд байгаа. Тиймээс бид Өрийн удирдлагын тухай хуульд төгрөгөөр гэдгийн ард валютаар хэмээн оруулах гэж байгаа. Учир нь ихэвчлэн гадаад валютаар барилгын материал худалдаж авдаг. Арматур, цемент, хаалга цонхны түүхий эд гээд бүгд.

Бид энэ жил 20,000 айлын орон сууц барих том амбицтай хөдөлж байгаа тохиолдолд ханшид дарамт учруулж болзошгүй. Тиймээс бага хүүтэй гадаад бонд гаргах, гадаад бондоор ханшийн дарамтад нөлөө үзүүлэхгүйгээр төслүүдээ санхүүжүүлэх зорилготой. 

Дэд төвүүдийг барьж чадвал түгжрэлийг 40 хувь, агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна. 

Засгийн газрын "Сенчири 3" бонд 7.48 хувийн өртөгтэй гарч ирсэн. Эрэлт нь 13 дахин их байсан. Бид ч мөн гадаад зах зээл аятайхан байгаа нөхцөл байдлыг ашиглаад хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сард гэхэд нийслэлийн бондыг гадаад зах зээлд арилжъя гэж байгаа" хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ЗӨВ, ГОЁ
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
38 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Түшээ [59.153.114.151] 2024/1/18
Одоо орон сууцжуулахаасаа илүү ард иргэдийнхээ өмчилсөн газар дээр амины эрчим хүчний хэмнэлттэй,төвийн дулаанд холбогдох төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй бна.Алийн болгон ард иргэдийнхээ газрыг дээрэмдэх вээ дээ..
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.145] 2024/1/18
Эрчим хүчний хангалт байхгүй байхад барилгажих боломжгүй. Иргэдийн газар булаагдаад хоосон амлалт болох магадлалтай.
0 | 0 Хариулах
Р.Бямбадулам [66.181.190.23] 2024/1/17
Ямарч бонд хэрэггүй.Дахиад л өр.Ард түмний нуруун дээр тэр их өрөө үүрүүлнэ шүү дээ.Хулгайч нарынхаа хөрөнгийг хураахад хэдэн зуун хүнийг байранд оруулаад өрнөөсөө сална шүү.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.184] 2024/1/16
Гэр хорооллыг төр дангаараа орон сууцжуулж дийлэхгүй ээ . Хэдэн хулхины шуналтай барилгын компаниуд чинь ийм ажлыг хүчрэхгүй ш дээ . Харин гэр хорооллын ард иргэдтэйгээ хамтраад ажиллавал наад ажил чинь сайн явна шүү . Үүний тулд эхлээд хашаандаа амьдрах болон орон сууцанд амьдрах айлуудаа тодруулж байгаад төлөвлөгөө гаргаад орон сууцаа бариад , хашаандаа амьдрах айлууддаа цэвэр, бохирын шугамаа татаж өгөөд шугам шиг эгц гудамж гаргаж байгаад авто болон явган хүний зам , унадаг дугуйн замыг нь тавьж өгөөд дараа нь УБ хотод гал түлж утаа гаргахыг хориглоод айл болгон хашаандаа 5 аас 10 мод тарих гэх мэтийн шаардлагуудыг тавиад болоо ш дээ . Ингээд агаарын бохирдол , хөрсний бохирдол ууд алга болоод хаягжилт мэтийг бол дор нь шийдэж байгаа биз дээ . Түүнээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шургалсан төлөөлөгч нэртэй барилгын компаниудын төлөөллүүд барилгын компаниуддаа үнэгүй газар авч өгөхийн тулд улайм цайм иргэдийн газрыг дээрэмдвэл наад ажил чинь явахгүй ээ за
0 | 0 Хариулах
Оодой [66.181.190.129] 2024/1/16
Хэрэггүйэ энэ онд хийх чүгүй байлгүй сонгуулийнхаа щоуг хийгээд өнгөрншдээ
1 | 0 Хариулах
Зочин [103.242.47.78] 2024/1/16
Өмхий өлөн чинь бас бонд гаргаж хэдэн их наядаар нь хусах нь энэ хүүрийг буудаач
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.36] 2024/1/16
bolj bna hotiin darga zorigtoi shiidver gargalaa
1 | 2 Хариулах
Болд [66.181.161.125] 2024/1/16
Сонгууль дөхөөд л супер сэдэв гаргаад ирэх юмаа
0 | 0 Хариулах
Zochin [60.111.96.10] 2024/1/16
2028 onoos UB hotod nuursiig buren horino ch geded yumuu tuluvluguu gargaad ger horoolliin ailuudiig oron suuts, nogoon baishin, tsahilgaan halaalt ruu shahah nemelt ajluudiig bas davhar hii. Shineer barih barilguuddaa tsetserleg, surguuliin hurteemjiig ni undur, huuhed togloh orchin, nogoon baiguulamjiig ni saikhan hiij uguh. Shine bair hudaldan avahdaa Chingeltei, 7 buudal, Dari Ehi deh gazraa unelyuleed tulburtuu ugch boldog bh zereg nemelt ajluudiig hiih. Odoo tegeed oron suuts esvel utaagui baishin ruu ni shahaad, nuurs tulehguigeer amidarch chadahgui bgaa nuhduudiig huduu yavuul.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.19] 2024/1/15
Yarmagiig tsegtelehgii bol hetsuudlee odoo hotiin zahirgaa nuuj irne gee bizdee 2000 ajilchin alban haagchtai bugd masintai bgaa biz buun tugjee boloh yum bnda oor tugjireed uzdee hotiin daragaa
2 | 0 Хариулах
XD [31.193.221.194] 2024/1/15
psda ХҮМҮҮСТ ҮНЭГҮЙ ЮМ АМАНД ЦУТГАЖ БАЙХААР ТАТВАРАА БАГАСГААД ХУДАЛДАА НАЙМАА ЭРХЛЭХ ОРЧИН НӨХЦӨЛИЙН БҮРДҮҮЛЭЭД ӨГВӨЛ АЯАНДАА ХҮМҮҮС ХӨРӨНГӨТӨЙ БОЛООД ЗАХ ЗЭЭЛИЙН ЖУРАМААР АМЬДРАЛ НЬ САЙЖРАНАДАА ДААНЧ ЭНЭ ЛЛРЫН КОММУНИСТ АРДЫН НАМЫНХАН ХЭЗЭЭ Ч ТЭГЭХГҮЙ ТЭГЭЖ ЗОХИОЦУУЛАХ УХААН Ч БАЙХГҮЙ ЛДЭЭ. ИЧИХГҮЙ TAXI -Г ЗӨВШӨӨРӨЛ НЭРТЭЙГЭЭР ӨӨРСДИЙН БИЗНЕСИЙН ХҮМҮҮСИЙГ Л ОРУУЛНА ХАРЖ Л БАЙГААРАЙ.
1 | 1 Хариулах
songo [202.9.47.12] 2024/1/15
Нямбаатараа …..хятадын хямд, чанаргүй материалаар чанаргүй орон суууц бариад, түүнийгээ хэд дахин нугалан зарж иргэдийг шулж, мөлжиж байгаа компаниудыг яах вэ??? орон сууцны бодит үнэ 1м2 нь 2,0 сая төгрөг байхад хуучин орон сууц 3,0 сая, шинэ нь түүнээс дээш болж иргэд орон сууц авч дийлэхээ болилоо. ийм байдлаар явбал утааны талаар ярилтгүй, үлгэр болно шүү Нямбаатар аа…орон сууцны хөөсөрсөн биш, бодит үнэ тогтоох шаардлагатай.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.243] 2024/1/15
Ккккк нээх ухаан нь хэтийдсэн амьтан
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.75] 2024/1/16
Зөв зөв.
0 | 0 Хариулах
osama [202.9.40.102] 2024/1/15
ZUV
0 | 0 Хариулах
Зочин [202.70.37.177] 2024/1/15
Дулааны цахилгаа станц барилдаа. FUCK ME
1 | 0 Хариулах
xD [80.233.60.162] 2024/1/15
Яаа СОНГУУЛЬ болохоор л МАН шaaж өгнөдөө. Үлгэрт нь Итгэхээ болиосой. Хэдэн ТРОЛЛ ХӨЛСНИЙ Бичээч нар нь энд хүртэл явж байхын Яанадаа Сдa
6 | 0 Хариулах
Зочин [66.181.184.170] 2024/1/15
Заа МАНгар ху жаагууд нийслэлийн бтугай Монгол улсын өрх бүрийг орон сууцанд орох боломжыг идэж уусандаг
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.35] 2024/1/15
Хамгийн зөв заавал нүүнэ ш дээ
0 | 0 Хариулах
ff [202.131.228.226] 2024/1/15
Бат Үүлээс л дээр
0 | 6 Хариулах
Зочин [203.98.76.9] 2024/1/15
Одоо ийм зүйлд итгэхээ болиод удаж байна. Дөнгөж саяхан БНХАУ-аас оруулж ирсэн саарал автобуснаас хүртэл хэчнээн мөнгө шамшигдуулсан гэсэн. Бас ямар бонд гаргаж, ямар цавчаа хийх гэж байгаа бол хардаж байна. Улс төрч нэртэй, шуналын тулам болсон утсан хүүхэлдэйнүүдэд итгэхгүй байна аа.
8 | 0 Хариулах
Зочин [103.41.93.215] 2024/1/15
за газрын наймаа агазар авсаан
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.17] 2024/1/15
Хотод нэмж байшин барих хэрэггүй шүү. Цахилгаан, дулаан, ус чинь хүрэлцэхгүй
7 | 0 Хариулах
Зочин [202.126.88.98] 2024/1/15
20 ond bayanzyrh horoolold 100% tulult hiisen bolovch heden ailiin gazar chuluulchood odoo boltol barilgaa ehleechgyi shirleed tag bna. Iim bhaar chine hymyys odoo iim yumand itgeh yy
3 | 0 Хариулах
Зочин [192.82.66.43] 2024/1/15
сайн бн, ажиллаад бай.
1 | 5 Хариулах
Зочин [66.181.177.171] 2024/1/15
Яг мөнгөөр нь хийх юм бол баярлана шүү.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.2.18] 2024/1/15
zuv
0 | 3 Хариулах
Зочин [66.181.187.87] 2024/1/15
bayanhoshuunaas Tolgoit orbit ni tovogshil bagataishdee. ehleed tendeesee ehlehgui.selbe sharhad zardal l ondor bolno. naaguur ger horoololuud uul ni bgaa daa. dari eh geh met.
0 | 0 Хариулах
Зочин [37.188.185.247] 2024/1/15
Нямбаатар гишүүнд баярллаа.
0 | 10 Хариулах
darga gej yarina shu [139.5.218.174] 2024/1/15
jaal bodoj bich
4 | 0 Хариулах
7707 [66.181.180.203] 2024/1/15
Долоох коммунист аа олов
4 | 1 Хариулах
Зочин [202.55.188.97] 2024/1/15
Суганы үсний нь суганы үсэн доторхи бөөс нь бншдээ ккз
2 | 0 Хариулах
xD [80.233.60.162] 2024/1/15
Долоогч Хөлсний бичээч
2 | 0 Хариулах
Ццц [66.181.165.54] 2024/1/15
Дахиад л өр...
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.134] 2024/1/15
Хөдөө орон нутагт орон сууцаа барьж гэр хорооллын оркуудыг хөдөө рүү нь явуулаачээ. Хотод хаа сайгүй барилга баригдаад ширэнгэн ой болж гүйцлээ.
11 | 1 Хариулах
Зочин [14.11.131.224] 2024/1/15
Songuulias umnu ideed avay genee.
7 | 0 Хариулах
7707 [66.181.180.203] 2024/1/15
Энд тэнд уурын зуух шиг Дулааны станц барьчихаад дулааны асуудлыг нь шийдчихнэ гээд байгаа юм уу. Адгийн наад зах нь 6 дэд төв рүү нүүрс яаж зөөнө, зардал асар ихээр гарна гэдгийг тооцохгүй юм. Амгалангийн дулааны станц шиг том чадлын дулааны станц бариад төвийн дулаантай холбочихвол газар чөлөөлөлтийг чинь хувийн хэвшил хийдэг юм. Нянгар нохойн бантан шиг юм болгоноо
6 | 0 Хариулах
Зочин [66.181.183.120] 2024/1/15
хамгийн зөв шийдвэр, дэмжиж бн
2 | 8 Хариулах