Капитрон банк цалингаа 40 хүртэлх хувиар нэмлээ
Капитрон банк цалингийн хувь хэмжээгээ жил бүр өсгөсөөр ирсэн бөгөөд 2024 онд үндсэн цалингаа 40 хүртэлх хувиар нэмэгдүүлжээ.
Өнгөрсөн онд тус банк бүх ажилтныхаа үндсэн цалинг 33 хүртэлх хувиар нэмсэн бөгөөд салбарын ажилтнууд гүйцэтгэлд суурилан нэмэгдэл цалин авах боломжийг олгох системийг нэвтрүүлсэн билээ. Тухайлбал, салбар тооцооны төвд ажилладаг бүх борлуулалтын ажилтан гүйцэтгэлд суурилсан үнэлгээний дагуу сар бүр үндсэн цалин дээрээ нэмэгдэл цалин авдаг юм.
Банкны зүгээс хүний нөөцийн орчин үеийн бодлогыг баримталж, банкны стратегийн үндсэн зорилт, үнэт зүйлтэйгээ хүний нөөцийн бодлогоо уялдуулан ажиллаж, хүмүүсийнхээ ур чадварыг шударгаар үнэлсэн, ажилтан руугаа чиглэсэн бодлого баримталж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
