ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар ангийн 21 сурагч 17:00 цагийн үед бөөлжиж, дотор эвгүйрхсэн байдалтай эмнэлэгт хүргэгджээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн Mpa.mn

Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж буй ХУД-ийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 21 сурагч өнөөдөр 16:00 - 17:00 цагийн үед бөөлжиж суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл НЗДТГ-т иржээ.

Энэ талаар 18 дугаар сургуулийн захирал мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Технологийн хичээл дуусах үед ангийн хойно сууж байсан хүүхдүүдийн дотор муухайрсан байна. Энэ үед багш нь хүүхдүүдийг ангиас гаргасан. Үүнээс хойш хүүхдүүдийн бие нь эвгүйрхэж эхлэхэд эцэг эх нь цагдаад мэдэгдсэн. 

Шинж тэмдэг илэрч буй бүх хүүхдийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Хүүхдийн дотор эвгүйрхэж, охид нь бөөлжсөн байдалтай байсан. Хүүхдүүдийн өгч буй мэдээллээр ангийн хойноос гэнэт муухайн үнэр үнэртэж эхэлсэн. Энэ үед нэг хүүхэд нь үнэртэй ус цацсан гэсэн. Монгол бизнес дээд сургуулийн байранд 18 дугаар сургуулийн 6-8 дугаар ангийн 720 хүүхэд хичээллэж байгаа. 

Одоогоор зургаан хүүхэд эмнэлэгт ажиглалтын байдалтай байна. Гэртээ харьсан хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа гэсэн мэдээллийг эцэг эхчүүд ирүүлсэн. Тухайн ангийн 54 хүүхдээс 53 нь өнөөдрийн хичээлдээ ирсэн" хэмээн ярив. 

Цагдаагийн байгууллагад 15:40 минутын орчимд манай хүүхэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сургууль дээрээ хордсон байна гэх дуудлагын өөрийн биеэр эцэг эх ирүүлсэн талаар холбогдох албаны хүн мэдэгдлээ. Одоогоор тус хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Харин Нийслэлийн эрүүл мэндийн төвөөс хүүхдүүдийн биеийн байдлын талаар "18 хүүхдийг эх нялхаст хүргэсэн. Одоогоор хүүхдүүдээс шинжилгээ авч байна. Хүүхдүүдийн биеийн байдлыг харахад хордлого талын шинж тэмдэг давамгай ажиглагдсан. 

Эхний хийжилтийн үзүүлэлтээр хүнд хүүхдүүдэд тав, харьцангуй гайгүй хүүхдүүдэд хэвийн зааж байсан. Тав гэдэг нь хүнд хэлбэр биш. Мансуурсан хүүхдүүдэд иймэрхүү шинж тэмдэг илрэхгүй" хэмээн ярив. 

НЗДТГ-аас тус сургуулийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаа юм. Нийслэлийн боловсролын газраас Монгол бизнес дээд сургуультай дөрвөн жилийн гэрээ байгуулсан бөгөөд нэг хичээлийн жилд 280 сая төгрөгийн түрээс төлдөг байна. Хордлого юунаас үүдэн гарсан талаар мэргэжлийн байгууллагууд тодорхойлох хүртэл цахимаар хичээллүүлэхээр боллоо.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ХАРАМСАЛТАЙ
13
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [103.212.118.184] 2023/9/22
Сургуулийн ойр орчим контейнер мэтийн байранд хоол их зарах болсон бна,ямар нөхцөлд юу хольж хийж байгаа, энэ асуудлыг цэгцэлж бүр зогсоох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Алах нь.. [202.21.104.2] 2023/9/22
Технологийн хичээлийн ангид танхим, багш гэж ямар дүүрцэн амьтан байна? Чадахгүй юм бол химийн хорт бодис анги танхимд оруулж хүүхдүүдийг хордуулах хэрэг байсан уу? Хорт бодис зөвхөн элэг, уушгинд хөлөөлдөггүй. Сэтгэц мэдрэл болоод бүх эрхтэнд нөлөөлнө. Тэр тусмаа шилжилтийн нас руу орж яваа хүүхдүүдийн сэтгэл зүй эмзэг. Хэн нэгэн хүүхдэд сэтгэцийн асуудал гарах вий.. сайн анзаараарай! Шилжилтийн насанд дааврын өөрчлөлтийн улмаас бие физиологи нь өөрчлөгддөг. Ер нь бол олдмол сэтгэцийн эмгэг үүсэх шалтгаанууд нь мэдрэлийн хордлого, бодисын солилцооны өөрчлөлт, айдсаас үүдэлтэй цочрол.. байдаг гэдгийг хэлье.
0 | 1 Хариулах
зочин [202.131.245.69] 2023/9/22
Хүн ам зүйчид энэ Засгийн газарт цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд хэд хэдэн онд ямар тоо хэмжээтэй байх талаар тооцоогоо тайлбартай нь албан ёсоор дахиад хийж өгмөөр болж дээ. үүнтэй зэрэгцээд эрүүл мэндийн болон боловсролын яам нь мэргэжлийн байгулулагын хувьд нэг ангид хэдэн хүүхэд байх, нэг багшид хэдэн хүүхэд ногдох, нэг ээлжээр хичээллэх шаардлагатай гэдгээ учирлаад сургууль, цэцэрлэгийн барилга, багш, үйл ажилалгааны зардлаа зөв тоцоох хэрэгтэй. цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд багасах үед барилгыг хүүхэд хөгжүүлэх ордон, дугуйлан гэх мэтээр ашиглах хувилбараа ч гаргах хэрэгтэй байна. 2-3 ээлжээр, нэг ангид 25-аас дээш хүүхэд суралцана гэдэг чанаргүй боловсрол олгож буй нотолгоо шүү.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.62] 2023/9/22
Муу гөлөгнүүд газ үнэрлэж биеэ муутгасан байна лээ. Хохино.
1 | 8 Хариулах
Зочин [118.221.209.8] 2023/9/22
үдийн хоолонд муу хүнс шахсан байна. хүүхдүүд алах гэсэн оролдлого. монголд хятдын тагнуулууд олон болсон сайн шалгах хэрэгтэй
1 | 9 Хариулах
Роберт [45.154.108.18] 2023/9/22
Монголд хууль үйлчилдэггүй хэд хоног хэрэлдэж байгаад л өнгөрнө. Бүгд л хулгайч гэмт хэрэгтэн
6 | 0 Хариулах
Зочин [202.21.107.10] 2023/9/22
Татвар төлөгчдийн мөнгийг ямар аргаар яаж идэх вэ гэдэг чинь энэ дээ нэг нь түрээслэж нөгөө нь сургуулийнхаа барилгыг санаатайгаар хойшлуулж ...
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.124] 2023/9/22
Новшнууд хэдэн хүүхдэдээ олигтой сургууль барьчихгүй байж баахан худлаа хөгжил ярьж шоуднаа.
2 | 0 Хариулах
Зочин [118.221.209.8] 2023/9/22
яах гэж худлаа чалчиж монголыг сүйрүүлдэг муу хүмүүсийг сонгоод байдын
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.180] 2023/9/22
ЯАГААД хувийн сургуулийн байрыг 4 жилийн хугацаатай улсын сургууль түрээслэж байгаа юм бэ? Сургуулийн байрыг шинээр барихдаа хүн хүч ихтэй хурдан чанартай барих компани сонгооч ээ!! Нэг сургуулийн байрыг 4 жил барина гэдэг хэддүгээр зуунд амьдраад бгаан бэ!!!Бараг 4 жилд 1 хороолол барих хугацаа шүү!!!!!! Энэ тендэрийн ард зүгээр л ашиг орлоггүй хүүхэд тоож ордоггүй сургуулийн эзэдтэй хуйвалдаж ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД МӨНГӨ ОЛЖ БАЙНА. Түрээсийнх нь хэдэн хувийг нь авдаг бол:(((
9 | 0 Хариулах
Роберт [45.154.108.18] 2023/9/22
Тэр 4 жил түрээслэх мөнгөөр нэг сургууль барьчихна. Харамсалтай нь монголчууд хулгай ч учир сургууль барихгүй! Тэр сайд мөн хятад үндэстэн! Бүх түүхийнхээ турш хятадууд монголчуудад сайн зүйлс хийж байгаагүй! Хөөрхий монголчууд нохойноосоо ч дор учир үүнийг санахгүй.
4 | 0 Хариулах
Зочин [207.244.71.66] 2023/9/21
Эвий дээ энэ хүүхдүүд. 53-уулаа нэг ангид ордог гэж байна шд. МАН-ын Дарга нарын хүүхдүүд энэ хүүхдүүдэд зарцуулагдах мөнгөөр гадаадад сурч, байр машин авдаг.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.180.215] 2023/9/21
Бүх сургууль нэг ангид 50 аас 55 хүүхэд сурч байгаа. Ганцхан энэ сургууль биш аймааршүү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.158] 2023/9/21
Хүүхдүүдэд өгөх хоолондоо анхааралтай ханд л даа, бохир заваан орчин удсан муудсан хүнс хэрэглэхгүй байсан ч ашиг олох л бизнес байлгүйдээ
5 | 2 Хариулах