16:27 2023/07/12
Дааганы уралдааны үр дүнгийн талаар Хурдан морины салбар хорооноос мэдээлэл өглөө.
Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар "Айргийн дөрөв, тавд 4-5 даага зэрэгцэж орж ирсэн. Хуулийн дагуу бичлэгээ үзэж, хоёр уяачийг байлцуулсан. Уралдааны дүрмийн 9.5-д заасны дагуу дөрвөн дааганы голд байгаа хээр даагыг авсан. Зургаар баталгаажуулсан. Дүрмийн 9.5-д орж ирэхэд хошуу өлгөсөн даагыг авна, зэрэгцэж орж ирвэл зөв талын даагыг авна гэсэн байдаг.
Тиймээс айргийн тавын даага нь зөв талдаа орж ирсэн учраас дүрмийн дагуу комисс шийдвэрлэлээ. Уяач нар хүлээн зөвшөөрсөн" хэмээв.
Уралдаанд 242 даага бүртгүүлжээ. Үүнээс 113 нь гарааны зурхайд гарч, 95 нь хасагджээ.
14:50 2023/07/12
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан Хүй долоон худагт боллоо.
Төрийн их баяр наадмын хурдан даага насны морьдын уралдаанд нийт 243 морь бүртгүүлснээс 114 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм.
Наадамчин олны хайрыг хамгийн их татдаг энэ насны морьдын уралдааны түрүү магнайд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар даага хурдалсан.
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Ц.Дагвасүрэнгийн хул даага орлоо.
16:27 2023/07/12
Дааганы уралдааны үр дүнгийн талаар Хурдан морины салбар хорооноос мэдээлэл өглөө.
Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар "Айргийн дөрөв, тавд 4-5 даага зэрэгцэж орж ирсэн. Хуулийн дагуу бичлэгээ үзэж, хоёр уяачийг байлцуулсан. Уралдааны дүрмийн 9.5-д заасны дагуу дөрвөн дааганы голд байгаа хээр даагыг авсан. Зургаар баталгаажуулсан. Дүрмийн 9.5-д орж ирэхэд хошуу өлгөсөн даагыг авна, зэрэгцэж орж ирвэл зөв талын даагыг авна гэсэн байдаг.
Тиймээс айргийн тавын даага нь зөв талдаа орж ирсэн учраас дүрмийн дагуу комисс шийдвэрлэлээ. Уяач нар хүлээн зөвшөөрсөн" хэмээв.
Уралдаанд 242 даага бүртгүүлжээ. Үүнээс 113 нь гарааны зурхайд гарч, 95 нь хасагджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!