Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

СОЁОЛОН: Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ түрүү магнайд хурдаллаа

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд 205 хурдан хүлэг бүртгүүлснээс 69 нь хасагдсан байна.

Тодруулбал сэрвээний өндрөөр 43, шүдээр 20, бусад шалтгаанаар буюу хүүхэд уралдахаас татгалзсан шалтгаанаар зургаан соёолон хасагджээ. Ингэснээр уралдааны замд 120 үрээ гарч уралдсан тухай Хурдан морины салбар хорооноос мэдээлэв.

Үүнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээг 12 настай П.Чингүүн хүү унаж, төрийн наадмын түрүү магнайд хурдлуулжээ.

Аман хүзүүнд орсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат уяач Ч.Батжаргалын зээрэн зээрдийг 11 настай Ц.Болд-Эрдэнэ хүү унасан байна. Мөн 

  • айргийн гуравт орсон Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар үрээг есөн настай С.Өлзийхүү
  • айргийн дөрөвт орсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уяач С.Бямбасүрэнгийн хүрэн үрээг найман настай А.Хангал
  • айргийн тавд орсон Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач О.Болдсүхийн ухаа үрээг 12 настай Б.Энхбаяр унаж хурдлуулжээ.