Үндэсний их баяр наадмын их насны хурдан морьд барианы зурхай руу орж ирлээ.
Энэ жил 226 их насны морь тоосоо өргөхөөр бүртгүүлснээс 150 хурдан хүлэг гараанаас гарчээ.
Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын алдарт уяач Б.Отгонсэлэнгийн уяж, хурдлуулсан саарал морь түрүүллээ.
Аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Д.Баттөгсийн загал халзан морь хурдлав.
Айргийн гурав: Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Г.Баярцогтын хээр
Айргийн дөрөв: Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Т.Мөнхбаярын хээр
Айргийн тав: Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагварсүрэнгийн хээр морь орж ирлээ.
Хурдан хүлгүүд 25 километр замыг туулсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!