Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

АЗАРГА: Увс аймгийн Зүүнговь сумын харьяат алдарт уяач Б.Норовсамбуугийн хээр азарга түрүүллээ

П.Зоригт, IKON.MN
2023 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын азарга насны хурдан морьд барианы зурхай руу орж ирлээ.

Энэ жил 123 азарга тоосоо өргөхөөр бүртгүүлснээс 45 нь хасагджээ.

Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Б.Норовсамбуугийн хээр азарга түрүүллээ.

Үүний араас аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Д.Даяндэмидийн азарга хурдлав. 

Айргийн гурав: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Т.Ууганбаярын уулс хүрэн

Айргийн дөрөв: Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан

Айргийн тав: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Ц.Буянбаатарын хүрэн халзан тус тус орлоо. 

Хурдан хүлгүүд 22 километр замыг туулсан юм.