Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийж, хязаалан насны морьдын уралдаанд айрагдсан морьдыг танилцууллаа.
Морины салбар хороо уралдаад хуулийнхаа дагуу эхний айрагдсан таван мориороо барих шийдвэр гаргасан” гэлээ.
Морьд барианд ороход айрагдсан морьдын сэрвээний өндрийг дахин хэмжсэн асуудал гарч олон нийтийн бухимдлыг төрүүлсэн билээ. Энэ талаар сэтгүүлчид нэмж тодруулав.
Морины салбар хорооны төлөөлөл хэлэхдээ “Баяр наадмын тухай хуульд айрагдаж түрүүлсэн морьдыг зөвхөн шүдэлнэ гэсэн заалттай.
Сая морьдыг барианд ирсэн хойно ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны ирүүлсэн саналын дагуу Морины салбар хороо хуралдсан юм.
Гэвч энэ саналынх дагуу явах нь комисст их хүнд байгаа ба амьдралтай нийцэхгүй байна. Иймд бид цаашид хуулиа барьж явна. Айрагдсан морьдыг дахиж сэрвээний өндрийг хэмжихгүй. Хууль, дүрмээрээ явна. Камержуулалтаа сайн явуулна. Морины комисс хэн нэгний хараанд биш бие даагаад шударга явуулахыг зорьж байна” гэлээ.
240 хязаалан уралдуулахаар бүртгүүлснээс 107 нь хасагдсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!