Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нар дөрвөн ихрийг эргэжээ

Ч.Болортуяа
2014 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Сэлэнгийн гишүүд ихрүүдийн эцэг, эхтэй уулзлаа.

iKon.mn сайт Монголд анх удаа мэндэлсэн дөрвөн ихэр хүүхдийн талаар болон ихрүүдийн боловсрол, эрүүл мэнд, эхчүүдийн нийгмийн халамжийн талаар нийтлэл бичсэн билээ. 

Бид нийтлэлээрээ Улсын аварга бөх төрөхөд л нутгийн улстөрч, бизнесийнхэн нь хөл хөөрцөг болж, орон сууц, үнэтэй машинаар шагнадаг атал Монголд анх удаа мэндэлсэн дөрвөн ихэр хүүхэд, тэдний эцэг эхийг хайхрахгүй байгаа талаар дурдсан.

Нийтлэлийн маргааш ЦЕГ-аас дөрвөн ихрийн эцэг, эхэд хоёр өрөө байр, аавыг нь Улаанбаатарт ажлаар хангаж өгөх талаар баяртай мэдээлэл гарсан.

Харин өнгөрсөн баярын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн УИХ-ын гишүүд дөрвөн ихрийн эцэг, эхтэй уулзаж баяр хүргэсэн байна. 

Тодруулбал С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нар ихрүүдийн эцэг эхтэй уулзжээ. 

Бидний бичсэн нийтлэл нь ихрүүдэд нэг удаа бэлэг сэлт өгөөд өнгөрөх биш ихэр хүүхэд тээж байгаа эхийн асаргаа сувилал, эхэд тохиолддог кальцийн болон бусад эрдсийн дутагдлаас сэргийлэх витаминжуулалт, ихрүүд төрсний дараах нийгмийн халамж, тэдний эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хөнгөлөлттэй хамруулах, их, дээд сургуульд орсны дараа нэгийг нь хөнгөлөлттэй төлбөрөөр сургах гэх мэт бодит амьдрал дээр тулгамдаж буй олон бэрхшээлийг хөнгөвчлөх тал дээр шийдвэр гаргагчдыг санаачлагатай хандахыг хүссэн билээ. 

Гэхдээ ямартай ч нийтлэлд дурдагдсан саналуудаас эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаад iKon.mn сайт талархалтай хандаж байгаа юм.