ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хутганы чанар амьдралын чанарт…

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 5 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Монголчууд хутга, мэсний өндөр соёл, өргөн хэрэглээтэй ард түмэн бөгөөд эрт дээр үеэс монгол эрчүүд хэт хутгаа биедээ авч явдаг уламжлалтай байв.

Харин энэ соёл Манжийн ноёрхлын үед бага зэрэг бүдгэрсэн ч орчин үед эргэн сэргэж байгаа аж. Өдгөө манай улсад хутга, мэс цуглуулдаг, хэрэглээ соёлыг өргөн дэлгэрүүлдэг 70 мянга гаруй сонирхогч байдаг аж. Яг энэхүү чухал цаг үед хутга, мэсний дэлхийн шилдэг брэндүүдийг албан ёсны эрхтэй оруулж ирдэг “Арамт” дэлгүүр хоёр дахь салбараа нээлээ.

зураг
 

Ирт бүхнийг Арамтаас…

Хутгыг ангийн, тулааны, аяллын зориулалттай гэж гурван төрөлд ерөнхийлөн хувааж үздэг.  Тус дэлгүүрээс дээрх төрлүүдээс гадна гэр ахуйн хэрэгцээнд зориулсан хутгыг авах боломжтой ба Герман, АНУ, Итали, Япон, БНХАУ улсаас дэлхийн шилдэг 12 брэндийн бүтээгдэхүүнийг оруулж ирдэг.

Жишээлбэл, Германы “Boker” хэмээх 340 жилийн түүхтэй, дэлхийн I, II дайны үед байлдааны зэвсэг үйлдвэрлэдэг байсан брэндийн хутгууд, Герман болон Японы гэр ахуйн хэрэглээний хамгийн дээд зэрэглэлийн гангаар хийдэг “Lionsteel”, “Kai” брэндийн хутгыг тус дэлгүүрээс авах боломжтой.

Хоббигоос төрсөн бизнес

“Арамт” хутганы төвийн үүсгэн байгуулагч Г.Цогтжаргал нь автын инженер бөгөөд ган, металлыг 10-аад жил сонирхлоороо судалсан, хутга сонирхогч, цуглуулагч юм. Тэрбээр өөрийн сонирхолд үндэслэн хэрэглэгчдэдээ хамгийн чанартай, ур хийц сайтай бүтээгдэхүүнийг сорчлон дэлгүүртээ авчирчээ.

зураг
 

“Арамт” хутганы төвийн үүсгэн байгуулагч Г.Цогтжаргал:

“Хутга, мэс бол хүн төрөлхтний хамгийн анхдагч хэрэглэгдэхүүн төдийгүй бүхий л цаг үед бидний дэргэд байсаар ирсэн.

Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хутга дээд зэргийн материалаар хийсэн, хэрэглэхэд хялбар байх ёстой.  Ийм ч учраас “Арамт” дэлгүүрийнхээ бүтээгдэхүүнийг өөрийн мөрөөдлийн брэндүүдээс хамгийн сайныг нь сонгон хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж байна.”

зураг
 

“Арамт” хутганы төвийн гүйцэтгэх захирал Б.Булгантамир:

“Сайн хутга эзнийхээ цаг завыг хэмнэж, амьдралын чанарыг дээшлүүлдэг гэдэгт бид итгэдэг. Хутга бол хоол хүнсэнд хамгийн түрүүнд хүрч байдаг гэр ахуйн хамгийн чухал, анхаарал хандуулах ёстой хэрэгсэл. Бид дэлгүүрээрээ дамжуулан хутга хэрэглэх соёлыг түгээдэг. Жишээлбэл, мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн зэрэг нь ялгаатай найрлага бүтэц, тэр бүү хэл бактери агуулж байдаг учраас тус бүрд нь өөр хутга хэрэглэх ёстой. Бид гэр ахуйн зориулалттай хутгаа оруулж ирэхдээ хамгийн сайн гангаар хийсэн, ус, цэвэрлэгээний бодист тэсвэртэй, мөн хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй зэрэг олон үзүүлэлтийг баримталдаг.”

 

зураг
 

Монголын хамгийн анхны хутга сонирхогчдын фейсбүүк группийн админ С.Баттулга:

“Арамт” дэлгүүр хоёр дахь салбараа нээсэн нь монголчуудын хувьд дэлхийн шилдэг хутганы брэндүүдийг хэрэглэх боломж олгосон маш чухал, ач холбогдолтой үйл явдал болж байна. Дэлгүүрийн бүтээгдэхүүнийг харахад маш чанартай брэндүүд орж иржээ. Жишээлбэл, Японы “Kai” брэнд бол зөвхөн Ази гэлтгүй Америк, Европт ч хүлээн зөвшөөрөгдсөн, Германы “Boker” бол дэлхийн I, II дайны үед армиа мэсээр хангаж байсан маш сайн брэнд байгаа юм.”

зураг
 

Ц.Баясгалантөгс, хутга цуглуулагч:

“Бурханы зурагт тэг гэж байдаг шиг хутганд ч тэг гэж байдаг. Хутгыг хүний гарын үргэлжлэл гэж үзэх нь ч бий. Тэр ч утгаараа хутга гарт маш эвтэйхэн байх ёстой.

“Арамт” дэлгүүрийн хутгууд гоо зүй, хийц, материалаараа үнэхээр сонирхол татаж байна. Мөн тус дэлгүүр бүх төрлийн буюу ангийн, тулааны, аяллын, гэр ахуйн, бүр анхны тусламжийн цүнхэнд хийдэг хайчийг хүртэл цогцоор багтаасан нь онцгой санагдаж байна.

Чанартай хутга эрүүл мэндийн баталгаа…

зураг
 

Хутгыг хийхэд материал маш чухал байдаг. Учир нь зориулалтын бус материалаар хийсэн, зэвэрдэг, гадна бүрхүүл нь арилдаг хутгууд бидний эрүүл мэндэд маш хортой нөлөө үзүүлж байдаг. Иймд хутгыг хийхдээ хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орохгүй, гараар барихад эрүүл мэндэд хоргүй дээд зэргийн чанартай материалыг сонгож хийх ёстой.

Иймд хутга сонгохдоо маш нарийн судалгаа хийж, гарал үүсэл нь тодорхой (олон нийтийн сайшаалыг хүртсэн брэндийн), сайн чанарын материалаар хийсэн байдалд анхаарах ёстойг хутга цуглуулагч, сонирхогч С.Баттулга зөвлөсөн юм.

Мөн ямар хүнсний бүтээгдэхүүн байхаас хамааран өөр төрлийн хутга хэрэглэх ёстой аж. Тодруулбал, үхэр, гахай, тахианы мах тодорхой хэмжээний бактери агуулж байдаг тул зөвхөн нэг төрлийн хутгаар хэрчих ёстой. Мөн хүнсний ногоо, жимс зэргийг ч өөр төрлийн хутгаар хэрчих нь эрүүл мэндэд тустай байдаг аж.

Сайн хутга амьдралыг хөнгөвчилнө…

зураг
 

Хутганы хамгийн чухал үзүүлэлт ир хадгалах чадвар, гарт эвтэйхэн байдал юм. Эдгээр үзүүлэлт хэр сайн байхаас хамаарч хоол хийхэд зарцуулах хугацаа, энерги хамаарч байдаг.

“Арамт” дэлгүүрийн хутганууд нь ир даах чадвар сайн байхаас гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, сайн чанарын материалыг ашиглаж хийдэг дэлхийн шилдэг брэндийн хутгуудыг танд хүргэдэг.

Сайн чанартай хутга нь нэг төрлийн эрүүл мэнддээ, гэр бүлдээ, өөртөө хийж буй урт хугацаанд үр ашгаа өгөх хөрөнгө оруулалт юм.

Дэлгүүрээр зочлох:

Салбар 1: Е-mart, Сансарын салбар, 3 давхар
Салбар 2: E-mart Хан-Уулын салбар, 3 давхар

Facebook: ARAMT knife center
Instagram: aramt.knifecenter

Холбоо барих утас: 8099-0066

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.