ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Батзориг: Зайсан орчмын зарим замыг өнөөдрөөс эхлэн 23:00-06:00 цагийн хооронд эсрэг урсгалтай болгоно

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЗХУТ

Зайсан орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах гэж буй талаар холбогдох албаныхан өнөөдөр нийслэлийн "Хангарди" ордонд мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "Энэ оны нэгдүгээр сараас эхлэн Зайсан орчмын нэг чигийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан. Одоо урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлага үүслээ.

Тухайлбал, уг бүсэд барилга угсралтын ажлууд эхэлж, том оврын болон хүнд даацын машин, механизм зорчих шаардлагатай болсон. Иймд Зайсан орчмын зарим замд 23:00-06:00 цаг хүртэл эсрэг урсгал хийхээр төлөвлөж байна.

Уг өөрчлөлтийн тавдугаар сарын 9-10-нд шилжих шөнө ТЦА-тай хамтран хийнэ. Өөрөөр хэлбэл, Зайсангийн баруун болон хойд талаар явж байгаа замуудыг эсрэг урсгалтай болгоно. Ингэснээр тухайн замаар хүнд даацын машин, механизм зорчих боломж үүсэх юм.

Энэхүү өөрчлөлт хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа. 

Тухайн бүсэд оршин суугчдын уур бухимдлыг хүргэж байгаа нэг асуудал нь хотхон руу ордог холбоос замын эвдрэл гэмтэл. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн авто замын хөгжлийн газраас 750 метр замыг зассан.

Харамсалтай нь энэ зам дээр дахин хөдөлгөөний ачаалал авсан учир хүнд даацын машин, механизм явуулах боломжгүй байна. Нийслэлийн авто замын газраас өргөтгөл шинэчлэлийг хийж, том оврын машин зорчих боломжтой болгох тал дээр ажиллаж байгаа" хэмээв. 

Эсрэг урсгалтай болох зам: 

  • ХААИС-ийн дөрвөн замын уулзвараас KFC-ийн гурван замын уулзвар хүртэл
  • Зайсан тойруугийн зүүн хойд гурван замын уулзвараас ХААИС-ийн дөрвөн замын уулзвар хүртэлх зам үүнд хамаарах юм.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
МАН ӨВГӨН [202.21.109.8] 2023/5/9
Тоглож дуусдаггүй юм байна ард түмнээрээ
0 | 0 Хариулах
lol [103.212.116.12] 2023/5/9
машин даачихдаг зам хийдээ ллруудаа
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.233] 2023/5/9
toglood bgaamuu
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.180.178] 2023/5/9
ТҮГЖРЭЛ НЬ УТГАА АЛДЧААД БАЙХАД Л НЭМЖ БАРИЛГА БАРИАД БАЙХ ЮМ. БОГД УУЛАНД АЛХАХ ДУРТАЙ ИРГЭД ИРЖ ОЧИЖ ЗАМ НЬ ОДОО ТАМ БОЛСОН БАЙНА. ТАМ ШИГ ЗАМТАЙ СТРЕССТЕЙ ЗАВААН НИЙГМЭЭ БҮТЭЭСЭЭР БАЙХ УУ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.55] 2023/5/9
ganhuyag gedg zlauu genrel chi gesne bakali jingerte shuu gej dairj dabshilsan.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.55] 2023/5/9
reekt atman ganhuyag ali yumig ailin erh ohing orobdol uslere dosh hihgui doromgoljohgui yadin.gutahgui yadin.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.55] 2023/5/9
shororngin humuus bcihig absan bol huchingui. bitgii shaa shaltur shaa.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.179.55] 2023/5/9
shorongin atamn donrob dendeb ohin tsetsge gujiagal bie ueneld 1 bichiga bsan yuam biana. tegld dabard humus zoodj eheslne.
0 | 1 Хариулах
иргэн [202.131.225.197] 2023/5/9
хотын захиргаа барилга барихыг цаагуураа зөвшөөрч байгаа нь үүнээс харагдаад байна даа тусгай хамгаалалттай бүс дахин барилга барихгүй гэсэн нь худал юм биш үү
2 | 0 Хариулах
Нар буруу тойрхоор тэгийшд [103.111.68.3] 2023/5/9
ХА ха ха
0 | 0 Хариулах