ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон Банк нь Сингапур улсын хамгийн том банк болох DBS Банктай корреспондент харилцаа тогтоолоо

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 4 сарын 19
Сурталчилгаа

Капитрон Банк нь харилцагчдынхаа гадаад худалдааг дэмжих, олон улсын төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх зорилгоор Бүгд Найрамдах Сингапур Улсын нэр хүнд бүхий DBS Банктай корреспондент харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

DBS Банк нь 40 гаруй жилийн түүхтэй бөгөөд сүүлийн 4 жил дараалан “Дэлхийн шилдэг банк”-аар шалгарсан тэргүүлэгч банкуудын нэг юм. Капитрон Банк нь одоогийн байдлаар 6 улсын 15 банктай корреспондент харилцаа тогтоогоод байсан бол 16 дахь банк нь Бүгд Найрамдах Сингапур Улсын DBS банк болоод байна.

Олон улсын байгууллагуудаас Монголын банкуудад тавигдах шаардлага өсөн нэмэгдэж байгаа өнөө үед дэлхийн нэр хүнд бүхий банканд данс нээж байгаа нь Капитрон Банк олон улсын бүхий л дүрэм, стандартыг хангаж ажилласны үр дүн бөгөөд банкны мянга мянган харилцагчдын гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих боломж бүрдэж байна.  

зураг
 

Ташрамд дурдахад, Капитрон Банк нь USD, KRW, JPY, CNY, EUR, RUB, GBP, CHF, SGD зэрэг 9 төрлийн валютаар харилцагчдынхаа гадаад шилжүүлгийг шуурхай, таатай нөхцөлөөр гүйцэтгэн ажиллаж байна.

Харилцагч та Капитрон Банкны гадаад шилжүүлэг, корреспондент банктай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.