Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

“iTech Mongolia 2023” олон улсын мэдээлэл технологи, инновацын үзэсгэлэн зохион байгуулагдана

ikon.mn
2023 оны 3 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Мэдээллийн технологи, инновацыг олон нийтэд сурталчлах зорилготой iTech Expo 2023 арга хэмжээ 2023 оны 4-р сарын 14 – 16-ны хооронд Steppe Arena-д зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээнд Харилцаа холбоо, Мэдээллийн технологи, Инновац, Мэдээллийн аюулгүй байдал, Автоматжуулалт, Программ хангамж, АI болон Финтек чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаадын компани, вендор, брэнд, гарааны бизнесүүд оролцохоор бүртгэлийн ажил амжилттай явагдаж байна.

Олон нийтэд нээлттэй явуулах тус арга хэмжээнд компаниуд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийт оролцогч болон олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулахаас гадна олон улсын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоож стратегийн түншлэл үүсгэн, гэрээ хэлцэл хийх өргөн боломжийг “iTech Expo 2023” бүрдүүлж байгаа юм.

iTech Expo 2023 үзэсгэлэнгийн Ерөнхий спонсороор IoT технологи, дэд бүтцийн сүлжээ ашиглалтаар үйл ажиллагаа эрхэлдэг Интюм Группийн Интеллигент Технологи компани хамтран ажиллаж байна. Интюм Групп ХХК нь Монгол улсын технологийн салбарт IoT технологийн үндсэн давуу тал болох M2M буюу Machine to Machine зарчмаар ажилладаг маш бага эрчим хүчээр алсын зайд мэдээлэл дамжуулах, удирдах дэд бүтцийн сүлжээг орон нутаг болон Улаанбаатар хотод бий болгожээ. 

Одоогийн байдлаар тус компани нь алсаас хянах, удирдах боломжтой IoT сүлжээг ашиглан угаарын хийн дохиоллын төхөөрөмжийг нийслэлийн хэмжээнд 70,226 айл өрхөд суурилуулж эдгээр өрхүүдийг IoT сүлжээнд холбосноороо угаарын хийтэй холбоотой учирч болох болзошгүй эрсдэлээс хамгаалж байна. Энэ ажлын үр дүнг сүүлийн 2 жилд угаарын хийгээр нас барсан хүний тоо 90% хүртэл хэмжээгээр буурсан статистикаас харах боломжтой.

зураг
 

Та Интюм Группийн үйлдвэрлэж буй төхөөрөмж болон хөгжүүлж буй программ хангамжтай дэлгэрэнгүй танилцаж, Монгол залуусын ур ухаанаар бүтээгдсэн технологиудыг 2023 оны 04 сарын 14-нд Steppe Arena-д болох iTech Expo 2023-аас хүрэлцэн ирж сонирхоорой.