ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/19-НД НИЙТЛЭГДСЭН
Ардчилсан Намын даргад өрсөлдөхөөр үнэмлэхээ авсан дөрвөн нэр дэвшигч
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ардчилсан Намын/АН/ даргад нэр дэвшигчид өчигдөр орой үнэмлэхээ авчээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар тус намын даргад өрсөлдөхөөр болж байна. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар гардуулж өгчээ.
Ингэснээр АН-ын даргын сонгууль албан ёсоор эхэлж байгааг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдэгдэв.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
АН өнөөдөр Үндэсний Бодлогын Хорооны ээлжит бус хурал болон Их хурлаа хийх юм байна. ҮБХ-ны хуралд 300 гаруй, Их хуралд 1,200 гишүүн оролцох аж. ҮБХ-ны хурлаас хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Их хурлаараа батламжилж, намын даргын нэрийг Дээд шүүхэд хүргүүлж бүртгүүлэх дараалалтай байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

