Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Батсуурь: Шинээр 224 автобус орж ирэхээр хуучнуудыг нь үе шаттайгаар ашиглалтаас хасна

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 онд хийгдэх нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Батсууриас тодрууллаа. 



Тэрбээр "Өнгөрсөн онд хийсэн гэрээний дагуу 2023 оны нэгдүгээр сарын 15-нд шинээр 100 автобус оруулж ирэх юм. Эдгээр автобус одоо Эрээний хил дээр ирсэн байгаа. Бэлтгэл ажил буюу гаалийн бүрдүүлэлт зэргийг гүйцэтгэгч компаниуд нь хариуцах юм.

Түүнчлэн дээрх гэрээний хүрээнд хоёрдугаар сард 124 автобус оруулж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл, ойрын хугацаанд шинээр 224 автобус оруулж ирнэ гэсэн үг. Шинээр автобус орж ирсний дараа хуучнуудыг үе шаттайгаар ашиглалтаас гаргана. 

Одоогоор нийслэлийн хэмжээнд 2009 онд үйлдвэрлэгдсэн 270 гаруй автобус байгаа. Гэхдээ эдгээр нь 100 хувь үйлчилгээнд явахгүй бөгөөд оношилгоонд тэнцээгүй тохиолдолд үе шаттай хасаж байна" хэмээн хэлэв.