ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нуурын мөс цөмөрч, нэг иргэн автомашинтайгаа живж, нас баржээ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нуурын мөс цөмөрч, нэг иргэн амиа алдсан харамсалтай осол Хөвсгөл аймагт энэ сарын 3-нд гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Сантын даваа гэх газарт мөс цөмөрч, "УАЗ Фургон" маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан 49 настай иргэн автомашинтайгаа живж, нас барсан байна.

Хамт зорчиж явсан 16, 50 настай хоёр эрэгтэй нуурын уснаас гарсан бөгөөд биеийн байдал хэвийн байгаа аж.

Одоогоор тус аймгийн Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагааг явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Иймд жолооч, зорчигчдыг гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр явахгүй байх, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, баталгаатай зам, гүүрээр зорчихыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.80.61] 2023/1/5
mosnii bay hiidgee boliochee oorkuudaa
1 | 0 Хариулах
Зочин [192.82.80.61] 2023/1/5
amia horlolt hiidgee boliochee mongolchuudaa!
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.123] 2023/1/4
Долоо хоногийн өмнө мэдээгээр нуурын ус сайн хөлдөөгүй гэж анхааруулж байхад нууран дээгүүр яваад осолдож амь насаа алдаж байдаг тархиндаа юмтай хүмүүс юмаа.
1 | 0 Хариулах
Зочин [193.29.61.189] 2023/1/4
БОАЖ мөсний баяр ирэх 3-сард зохиох гээд өчнөө ажил болоод байхад, наана нь ингэж сэрэмжлүүлж яах нь уу?
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.101] 2023/1/4
1т БОАЖ зохион байгуулагч биш, 2т угаасаа мөс хөлдөөгүйг хамгийн сайн мэдэх ёстой иргэдийн хариуцлагагүй үйлдэл 3т анхаааруулаад бхад заавал зөрдөг бидний араншин л бн даа
0 | 0 Хариулах
Зочин [157.97.134.32] 2023/1/5
Хэн тэгээд тэр мөсний баярыг ирэх 3-р сард зохион байгуулах гээд байгаа юм бэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.74] 2023/1/4
нутгийн оркууд л явж явж эх нутгаа хорлож байдаг, хэн тор тавьж загас хядна нутгийнхан л байдаг, хэн хуш мод унагаж байна дандаа нутгийнхан
8 | 0 Хариулах