ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Нямжав: Хурдан морь унаач хүүхдүүдийн хөдөлмөр боолчлолын хэлбэр рүү дөхсөн байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцуулж, мэдээлэл хийх уулзалт Новотел зочид буудалд өнөөдөр боллоо. 

Энэхүү судалгаа нь нийт гурван бүлэгтэй аж. Тодруулбал,

  • Эрх зүйн зохицуулалтын бүлэг
  • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн хэсгүүдэд нарийвчлан гаргасан судалгааны дүгнэлт
  • Хурдан морь унаач хүүхдийн нөхцөл байдлын асуудлыг тус тус судалжээ. 
Тухайлбал, хурдан морь унаач хүүхдүүдийн асуудлыг илүү нарийвчилж, сайтар ангилахгүй бол энэ нь боолчлолын хэлбэр рүү дөхсөн байна гэдэг дүгнэлтийг судалгааны баг гаргасан хэмээн судлаач Б.Нямжав ярилаа. 

Тэрбээр "Хүүхдийн эрхийн 180 дугаар конвенцод албадан болон боолчлолын хэлбэрүүдийн шинжийг тодорхойлсон байдаг. Хэрвээ энэ шинжүүд агуулагдаж байгаа бол боолчлолын хэлбэр рүү дөхөж байна гэсэн үг. Улмаар хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр мөн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хурдан морь унаач хүүхдийн асуудалд хүүхдийн эрхийн конвенцод заасан хэв шинж нэлээд өндөр үзүүлэлттэй байсан.

Яагаад гэвэл, хурдан морь унаач хүүхэд гэрээсээ хол байрлаж, уртасгасан цагаар ажилладаг. Өглөө 06:00 цагаас малын ажилд гараад шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж байна. Тэдний ихэнх нь 5-7 наснаасаа эхэлж морь унадаг. Тиймээс хэт бага насны хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа нь илүү эмзэг сэдэв. Үүнийг нийгэмд хоёр янзаар авч үзэж буй. Нийгмийн нэг хандлага нь уламжлал гэж хардаг. Нөгөө хэсэг нь хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг гэж үздэг.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу уламжлалт баяр буюу ЮНЕСКО-д бүртгэгдсэн эрийн гурван наадам утгаар авч үзэх нь зүйтэй. Харин хүүхдийн суралцах хугацаанаас бусад үед хийгдэж буй уралдааныг арай өөр зохицуулалтаар шийдвэрлэх нь чухал. Үүнийг Морин спорт уяачдын холбоо, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын гурван талт харилцаагаар зохицуулж, тодорхой хэмжээнд шийдвэр гаргах нь зүйтэй гэж судлаачид үзсэн" хэмээн хэллээ.

"Тэвчишгүй хөдөлмөрийн улмаас хурдан морь унаач хүүхэд өвлийн хүйтэнд оргон зугтсан тохиолдол гарсан"

Мөн "Бид хурдан морь унаач хүүхдүүдийн төлөөллөөс ярилцлагын аргаар судалгаа авлаа. Энэ үед хэд хэдэн ноцтой жишээ илэрсэн. Тэвчишгүй хөдөлмөрийн улмаас морь унаач хүүхэд өвлийн хүйтэнд оргон зугтсан тохиолдол гарсан. Тэр хүүхэд баруун аймгаас зүүн аймагт очиж хурдан морь унасан байдаг. Сургуульд суралцах ямар ч боломжгүй нөхцөлд ажилласан байгаа юм. 

Түүнчлэн хурдан морь унаж байгаа хүүхдэд хүчээр тамхи татуулах, ёс зүйгүй харилцаа хандлагын дунд байлгах гэх мэт хүмүүжил, ёс зүйд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс нэлээд ажиглагдлаа" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
59 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Khurelsukh [202.55.180.58] 2022/12/22
энэ муу гичии. чи муу биеээ үнэлэгч үхвэл таарна. удахгүй үхнэ шүү алэ минэ
0 | 1 Хариулах
ЗОЧИН [192.82.85.221] 2022/12/23
Хурдан морьтонгууд өөрийн хүүхдээрээ хэзээ ч морь унуулдаг юм билээ.Учир нь морьдын хөлсөнд нэвчсэн хүүхэд өсдөггүй давжаа болдог.Хүүхдийг морь унуулахын тулд хоолонд нь хүүхдийн бие бялдарт нөлөөлөх бодис хэрэглэдэг гэсэн яриа байдаг юм байна.Морь нь 200 зуу 300зуун саяын үнэтэй хүүхэд нь даатгалын хэдхэн төгрөгөнд амь нас нь явдаг юм байна шүү.Хүүхдээ ч бод уламжилт наадмаа ч сайхан хийвэл болно.Допингийн шинжилгээг мориноос авдаг байвал яасан юм бэ.Адгууснаас дор үнэлгээтэй хүн байх учиргүй шүү.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [202.126.90.57] 2022/12/23
Гадаад орных шиг морин спортыг урлаг болтол хөгжүүлж хүүхдийн амь насаар нь биш томчууд өөрсдөө унаж уралдуулбал зохино.Монголчууд морин дээрээ мөнхөрч мориныхоо хөлсөнд дэвтэж , монгол морио өөрсдөө мөнхлөх хэрэгтэй.Хүүгээ хүүхдээ бүү золиосло
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.223] 2022/12/21
Тэмцээнд л оролцохгүй болохоос морь унаж болох уу. Хөдөө үнэхээр хүүхэд хүчээр бариад хүлсэн асуудал гарсан бол мэдээлэл авсан та нар цагдаад мэдэгдэх үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлсэн үү ? Унадаг дугуй, мотоциклийг бас 18 хүртэл унуулахгүй дүрэм гаргах уу?
0 | 1 Хариулах
ЗОЧИН [202.126.90.57] 2022/12/23
Тэгээд чиний допинг шахчихсан адгуусыг нэг хүүхдийн амиар өгөх юм уу.Аясаараа морь унахыг хэнч хориглоогүй.Тэгээд ч хүүхдээ ая занг нь мэдэхгүй морь хүүхдэд ээ унуулдаггүй юм.Малаасаа долоон дор мал юм чи
1 | 0 Хариулах
Зочин [64.119.16.227] 2022/12/21
ene ch unenshuu huuhed mori unaj uralduuldagaa bolih heregtei
3 | 0 Хариулах
Зочин [202.131.229.146] 2022/12/21
Орчин үетэйгээ хөл нийлүүлэхгүй бол бас эртнийхээрээ байна гээд муйхарлаад байж болохгүйээ
1 | 2 Хариулах
Зочин [78.188.33.79] 2022/12/21
Монгол бөх мэргэжлийн болоод 20-30 жил болж б. Жил тойрон барилддаг болсон. Наадмаар яахав жилд ганц удаа олддог боломжоо ашиглаад цолны панз үсэргэдэг. Морь уралдуулах ч бас мэргэжлийн болсон. Цалинтай уралдана. Ганц хоёр тэнэг хүмүүс хүүхэд тасалсан юм б. Тэр зэргийн цус ойртсон эргүүтсэн, эргүүтсэн төлөвүүд Монголоор дүүрэн бгаа. Хууль дүрмээ сайжруул
0 | 1 Хариулах
Зочин [43.228.131.174] 2022/12/21
Хориглохоос илүүтэй эрх зүйн зохицуулалтыг нь тодорхой болгомоор байгаа юм. Хүүхдийн Тэвчишгүй хөдөлмөр нь ихэнхи хөгжиж буй орнуудад уурхай, хөвөнгийн тариалан дээр голцуу яригдаж байна, тухайн орны онцлог, уламжлал, нийгмийн дэг жаягт суурилж болно, болохгүйг тодорхой зааглаж өгмөөр,
0 | 2 Хариулах
Зочин [192.82.86.203] 2022/12/21
Насанд хүрсэн хүн унаж уралдуулах хуультай болоход л асуудал шийдэгдэнэ.Тэгээд уралдах замын хэмжээг богиносгоход л болоод явчихна.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.21.223] 2022/12/21
Тэгж болно. Дайн байлдаанд насанд хүрсэн хүн унаад явж байсан. Орчин үед дараагийнх нь бүлэг гарч ирээд амьтны эрх ярина.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.46] 2022/12/21
Unendee olon huuhedtei tejeej chadahgui ailuud baidag um bna lee. tegeed mori unuulah neriidleer yavuuldag. Ter aildaa huuhduud olsohgui bas baga ch gesen tsalintai mald ni tuslaad baij baidag. Huuhdiin tuhaid medeej aild baih tuhgui bgaa gehdee amidraliin shaardlaga iim bna. hunii erh hamgaalah baiguullaga Mongold tsagdaa bhad l hangalttai. Yanz buriin baiguullaguud olon bailaa geed tosovoos l hulgailahaas tsaashgui.
0 | 3 Хариулах
Hahahaha [216.165.95.131] 2022/12/21
Teneg ym medehgui, soyol oilgohgui, het baruunjsan, tuuhee medehgui, ynhan shig avgai nar l bainga ingej hutsaj baihiin. Uur ymaar hudla shaaj careeraa ehluulj baigaach novshoo. Chi ur huuhduud havdar tusah boltugai.
0 | 8 Хариулах
Зочин [64.119.23.227] 2022/12/21
chinii huuhed morinoos unaj uheh odriig tesen yada huleey
2 | 1 Хариулах
Зоч [122.201.24.150] 2022/12/21
Эрийн 3н наадмаа авч үлдэе гэвэл эздүүд нь зөв ухамсар ёс зүйтэй хүнлэг байхгүй бол нэг нэгээрээ хасагдаад байхгүй болох цаг тун ойрхон болж дээ
0 | 0 Хариулах
Зочин [64.119.19.112] 2022/12/20
Уралдаан гэдэг утгаараа мэргэжлийн тамирчдын хийх ажил. Морь унаач нэртэй гар хөлийн аясаар зардаг зарцаа болгож байгаа нь үнэн шүү. Уламжлал гэдэг халхавчаар ядарсан айлын хүүхдүүдийг боолчлож байгаа хэлбэр
12 | 1 Хариулах
Зочин [202.179.21.223] 2022/12/20
18 нас хүрсэн байхыг шаардах уу ? Зорилго нь юу вэ Н ? Нүүдэлчдээ устгаад 2 хотод 3 саяа бөөгнүүлээд нүүрсэн дотроо амьдрах уу ? Үлдсэн хоосон газар авах улс олдоно.
1 | 10 Хариулах
өөрийн хүүхдээ морь унуул [192.82.65.180] 2022/12/21
уралдаанд өөрийн хүүхдээ морь унуулаад бэртээгээд үз. тэгээд дараа нь хүний хүүхдийг морь унуулах тал дээр дэмжих гээд үз. эцэг эх болоогүй бол дүүгээ унуулаад үз. тэгчихээд уламжлал гэж солиор. өөрсдийн хүүхдээ унуулдаггүй байж уламжлал гэж солиорох гэж.
3 | 1 Хариулах
Зочин [202.179.21.223] 2022/12/21
Дэмжинэ. Энэ бол миний бодол . Чи яах юм ? Морь унах нүүдэлчин ахуйг устах цаг болоогүй. Жоохон холыг харах хэрэгтэй. Нүдэлчид 30% үлдсэн. Тэд нүүгээд хот руу орвол монголын хавтгай эзэнгүй, олон улсын байдал нэг эвгүйтэхэд л тэр эзэнгүй хавтгай гадаад эзэнтэй болно. Хүүхдийг үнэхээр боолчилж буй бол гэмт хэрэг цагдаад мэдэгдэх ёстой. Гэмт хэргийн бус чанараар хөгжүүлж хадгалж авч үлдэж болно. Намайг өөр үзэлтэй гээд чи яа вэ ?
0 | 2 Хариулах
Ха ха хө [176.166.205.186] 2022/12/20
Морь уралдуулах аа л больчихооч. Эсвэл сайн сургаад дангаар нь унаачгүй давхиулчих. Малыг иддэг эд шүү дээ.
1 | 0 Хариулах
Зочиг [103.26.194.13] 2022/12/20
Дээр үед мал аж ахуйгаас өөр эрхлэх ажил байхгүй, сургууль гэж бүр ч байхгүй үед хүүхдийнхээ цаашдын ажил амьдралыг бодож эртнээс ажилд сургахын тулд хамгийн түрүүнд морь унуулж сургах амьдралын шаардлага байсныг одоо уламжлал гэдэг үгээр хаацайлах хэрэггүй, зүгээр л мөнгөтэй хүмүүсийн зугаа гэж ойлгох нь зөв. Ажиглаад байхад өөрсдөө бизнес хийж мөнгө олсон тэргүүн баячууд морь маланд ойртдоггүй төрийн албаныхан сул олдсон мөнгөө үрэх аргаа олж яддаг юм шигээ
5 | 0 Хариулах
[139.5.217.253] 2022/12/20
ugaasaa boolchlol shuudee yaasan guilgachin setgehuitei ard tumen be,
1 | 1 Хариулах
Иргэн [103.57.95.126] 2022/12/20
Одоо тэгээд яана вэ
0 | 0 Хариулах
xD [80.233.37.139] 2022/12/20
УЛАМЖЛАЛ гэхээрээ 100 хувь дагаж мөрдөх ёстой зөв зүйл бишээ. Ухаант хүмүүс байж шинэ эрэн үедээ тааруулж өөрчилж шинэчилж САЙЖРУУЛЖ явмаар байна. ХҮҮХДИЙН ХҮНИЙ АМЬ НАСНААС ҮНЭТЭЙ УЛАМЖЛАЛ ЗУГАА ЦЭНГЭЛ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ!
4 | 0 Хариулах
Зочин [192.82.86.235] 2022/12/20
+48 кг-ын жинд бөх барилдаад байдаг. Тэгэхлээр бага жинтэй эрэгтэй, эмэгтэй насанд хүрсэн хүнээр унуулж уралдуулаад харин зайг нь багасгуул зүгээр юм.
6 | 1 Хариулах
Зочин [192.82.86.235] 2022/12/20
Хүүхдээр морь унуулж уралдуулах нь эртний Грек, Ромд байснаас эхлээд өнөөгийн Индонез-д хүртэл байдаг юм бна. Тэгэхээр зөвхөн Монголд байдаг уламжлал бол биш!
0 | 7 Хариулах
[139.5.217.253] 2022/12/20
ertnii grek chini tegeed bolin niigem bish uu teneg pzda minee chinii huuhdiig hucheer mori unuulaad huzuug ni hugalchaad uhchlee geed irevel chi uu ene bol ulamjlal geed suujaah uu
2 | 0 Хариулах
ЗОЧИН [202.126.90.57] 2022/12/23
Хүүхдээ бүү золиосло.Чиний адгууснаас бага үнэлгээтэй хүний амь хаана ч байхгүй.Малаасаа дор сэтгээд байна уу айн
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.137] 2022/12/20
Уяачид нэртэй орк малнууд өөрсдийн хүүхэд, ач зээгээрээ наад адгууснуудаа унуулж уралдуулж чадахгүй бод наад адсагануудаа алаад чонын хоолонд өг [хориотой үг]
9 | 0 Хариулах
Ороок [46.114.152.182] 2022/12/20
Монгол ахуй бол тэр чигтээ л хүүхдийн хөдөлмөрийн л мөлжлөг байдаг. Яахав монгол хүмүүст хүлээн зөвшөөрөхөд хэцүү, өөрсдөө тэгээд өсөөд ирсэн болохоор
9 | 1 Хариулах
Зочин [202.179.21.223] 2022/12/20
Чи бас боолчлогдоод явж байгаа. Эхлээд өөртөө анхаарал хандуул ! Чамайг мэднэ !
1 | 4 Хариулах
h [192.82.71.168] 2022/12/20
УЛАМЖЛАЛ ЯРИАД БАЙГАА ООРКУУД ХӨДӨӨ ГАРЧ АДУУ МАЛАА ХАРИУЛЖ, ЭСГИЙ МАЙХАНДАА ЖИЛ ГАРУЙ УСАНД Ч ОРОХГҮЙ АРГАЛАА ТҮЛЭЭД АМЬДАР. ТА НАРТ ЯГ ТОХИРНО.
10 | 1 Хариулах
Зочин [202.126.89.188] 2022/12/20
Хаха зөв хэллээ
4 | 0 Хариулах
Зочин [202.179.21.223] 2022/12/21
Халтайчихаад чамд л таарах юм байна. Зургийг чинь сая харлаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.157] 2022/12/20
Yag zuv yum yarijee
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.202] 2022/12/20
Нүүдэлчин хэсгээ соёлыг нь шахсаар байгаад устгачхвал энэ том талбай газар нутгийг хэн харах вэ ? Манаач хийлгэх хангалттай том арми байхгүй.
1 | 6 Хариулах
Зочин [202.179.21.202] 2022/12/20
Гол нь өөр айлд байлгах буруу. Гэртээ бол болно. Өөрөө сонирхоод байвал зааж өгөхөд буруу зүйлгүй. Бүгд л ирээдүйдээ багаасаа бэлдэж байна. Жишээ нь: хүүхдүүдийг ийм ийм зүйл одоо хичээлийнхээ хажуугаар сурвал ирээдүйд чамд хэрэг болно гэхээр шахалтанд орсон санагдахаараа том болоод зүгээр малчин болно гэж хариулдаг. Гэтэл малчны хүүхэд тэднээс түрүүлж төрсөн цагаасаа суралцдаг. Тэрийг лав мөлжлөг гэж харахгүй. Зүгээр уяачийн эзэмшилд аваачаад хаявал буруу. Хүүхдийг залхуу болгох хамгийн буруу. Бүх юмыг бэлдүүлэх сонирхолтой өөрөө хайж судалж оролдож үзэх чадваргүй болдог. Ажиглаад байхад эцэг эхчүүд ямар ч ажил мэргэжилтэй байсан хүүхдэдээ өөрийнхөө чаддаг бүх зүйлээ заасан байдаг.
1 | 0 Хариулах
lIRGEN [103.57.92.236] 2022/12/20
ZOV ENE BOL MASH TOM ASUUDAL SHUU HEREV DURGUI BHAD NI UNUULSAN BOL HUCHIRHIILEL SHUUU AMI NASTAI HOLBOOTOI ASUUDAL
1 | 0 Хариулах
h [202.126.89.239] 2022/12/20
УЛАМЖЛАЛ ЯРИАД БАЙГАА ООРКУУД ХӨДӨӨ ГАРЧ АДУУ МАЛАА ХАРИУЛЖ, ЭСГИЙ МАЙХАНДАА ЖИЛ ГАРУЙ УСАНД Ч ОРОХГҮЙ АРГАЛАА ТҮЛЭЭД АМЬДАР. ТА НАРТ ЯГ ТОХИРНО.
3 | 2 Хариулах
Zochin [202.131.225.197] 2022/12/20
Boolchlol mun shdee. Odoo l ingej harj ehelj bgaa ni sain hereg. Mergejliin nasand hursen mori unagchtai bolho hergetei shde.
9 | 0 Хариулах
Зочин [78.188.33.79] 2022/12/20
БОЛОВСРОЛГҮЙ, НАРИЙН МЭРГЭЖИЛГҮЙ ХҮМҮҮС ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ФЕОДОЛЫН НИЙГЭМ РҮҮ ШИЛЖДЭГ ЮМ. ЯДАЖ МСҮТ-Д ХҮҮХДҮҮДЭЭ СУРГААРАЙ
11 | 1 Хариулах
даваа [192.82.68.9] 2022/12/20
Хөдөө өсөж торьносон хүүхдүүд морь унаж уралдаж адуун дэлэн дээр өсдөг юмаа тэд уралдах дуртай харин аюулгүй байдлыг нь сайн хангаж уралдуулбал зохилтой ХАРИН ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА НЭРТЭЙ НӨХДҮҮД МАНАЙ ЁС ЗАНШИЛ , ТҮҮХ СОЁЛ , УЛС ТӨР , ЭДИЙН ЗАСГИЙГ УЛАМ БҮР БУСНИУЛАХ АРГЫГ МАШ САЙН ХИЙЖ БАЙНА ДАА ОДОО БҮР БАЙТЛАА НААДМАА Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХЭМЖЭЭНД ҮЙМҮҮЛЭЖ ЧАДАЖ БАЙНА ТӨР ОДООГООР СУЛ БАЙНА ЦААШДАА ГАДНЫ ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГЫН ЭСРЭГ ХАРИУ БАРИХ БАЙХАА
2 | 17 Хариулах
Зочин [202.131.225.197] 2022/12/20
Boldog bol chamaig heden zuun jiliin umnuh ue ruu chin zailuulah yumsan.
7 | 0 Хариулах
Зочин [192.82.86.235] 2022/12/20
Индонезийн халтарууд бас хүүхдээр морь унуулж уралдуулдаг гэнээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.77] 2022/12/20
Үнэн, хөдөөний хүүхдүүдийг авч яваад морио унуулж бгд намар цалин 5 орчим сая төгрөг, хичээлийн хэрэглэлтэй нь авчирж өгдөг харин цалин мөнгийг нь ажилгүй аав ээж нь идэж уудаг. Хүүхдээ морь унуулж мөнгө олох гээд жил бүр хүүхэд цувуулдаг
12 | 2 Хариулах
зочин [124.158.65.109] 2022/12/20
ерөөс морь уралдахаа боль мотоцикл уралдаад болоод байгаа биздээ
3 | 3 Хариулах
иргэн [112.72.15.182] 2022/12/20
энэ аль байгууллагаас хийсэн судалгаа бээ.
1 | 3 Хариулах
jartaisan [192.82.80.136] 2022/12/20
zelenskygiin zahialgaar hiisen gsn shuuuuuu jartgaraa
1 | 4 Хариулах
Зочин [202.131.231.86] 2022/12/20
Би багадаа морь унадаг байсан муудсан юм алга Монгол зан заншил эвдэх ёсгүй гээд л ороод ирдэг шд ссданар
3 | 23 Хариулах
h [202.126.89.239] 2022/12/20
ЗА СОЛИОРООД БАЙ. ЦАГ ҮЕ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА. БАГА ДАА МОДОН ЖОРЛОН ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН, МУУДСАН ЮМ АЛГА ОДОО МОДОН ЖОРЛОН ХЭРЭГЛЭЕ, БАГАДАА УТАСГҮЙ БОЛДОГ БАЙСАН ОДОО УТАСГҮЙ АМЬДАРЪЯ ГЭХ ҮҮ? ЭРГҮҮ МАЛ ООРК ВЭ ЯАСАН.
19 | 1 Хариулах
Зочин [202.9.46.28] 2022/12/20
Наад бичсэн юмыг ньойлгохгүй байна уу? Хүмүүс тэгэж хэлээд ороод ирдэг гэж байна өөрөө энийг хэлээгүй тийм хүмүүс "муудсан юм алга" гэж ороод ирдэг гэсэн байна. Энэний ялгааг нь ойлгож байна уу? Энэ like дарсанууд нь хүртэл чам шиг эргүүнүүд байншд бичсэн юмыг буруу ойлгоцон байна.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.222] 2022/12/20
Таслал, хашилт гэх мэт хэрэглэх хэрэгтэй л
0 | 0
Зочин [202.9.46.28] 2022/12/20
Наад dislike дараад байгаа нөхдүүд санааг чинь эсрэгээр нь ойлгоцон байна. Комментийн чинь эхнийхийг нь уншаад төгсгөл мөрийг нь уншаагүй юм уу хаашайн. Эсвэл Монгол хэлний дүрэм эдр ойлгодоггүй юмнууд юм болов уу
0 | 0 Хариулах
Амарсайхан [202.170.65.18] 2022/12/20
Судалгааг ямар байгууллага явуулсын. Тэр мэрийг нь бичээч ээ. Танайх уг нь овоо аятайхан нь юмсан. Ингэж дутуу мэдээ бичихээ болино уу.
0 | 6 Хариулах
Зочин [202.131.225.197] 2022/12/20
Хүний Эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцуулж, мэдээлэл хийх уулзалт Новотел зочид буудалд өнөөдөр боллоо - uuniig 3 udaa unshina uu.
4 | 0 Хариулах
Амарсайхан [202.170.65.18] 2022/12/20
Өөрөө уншина уу. ХЭҮК зөвхөн үр дүн танилцуулсан байна. Судалгааг хэн хийсэн, яах гэж хийсэн, ямар санхүүжилтээр хийсэн ямар ч нэмэлт мэдээлэл алга.
1 | 0 Хариулах
h [203.17.23.177] 2022/12/20
ХУРДАН МОРЬ УНУУЛМААР БАЙГАА ГАРУУД ӨӨРСДИЙНХӨӨ ХҮҮХДЭЭР УНУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
21 | 0 Хариулах
Зочин [103.229.121.175] 2022/12/20
Одоо хүүхдүүдээр морь унуулахыг зогсоож насанд хүрсэн хүмүүс унуулдаг болго. Морь унаач гэж албан ёсны мэргэжилтэй ажлын байр үүсгэ.
23 | 1 Хариулах
asd [64.119.17.90, 147.161.192.94] 2022/12/20
Тэгхээр чинь цалин өгөх хэрэгтэй болно шд. Ном дэвтэрхэнээр аргалчихмаар байна шд...
17 | 1 Хариулах