Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Тийм ч учраас өвчин тусахгүй байх хамгийн сайн арга зам бол урьдчилан сэргийлэх явдал юм. Ялангуяа жил бүрийн 12 дугаар сард дэгдэлт нь идэвхэждэг томуу, томуу төст өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга замыг анагаахын шинжлэх ухаан нэгэнт тогтоожээ. Тэр нь дархлаа тогтоогч вакцин юм. Тиймээс томуугийн вакцин л томууг “томоожуулж” чадна.
ТОМУУГИЙН ВАКЦИНДАА ХАМРАГДААРАЙ. Ингэснээр, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хүндрэлийг саармагжуулах ач холбогдолтой юм. Вакцин бол дархлаажуулалтыг идэвхжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны ололт нээлтийн нэг юм. Үүнийг хүмүүс эрүүл мэнд, амь насыг хамгаалах боломж гэж хүлээн авах хэрэгтэй.
ХҮҮХЭД, ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД, АХМАД НАСТАН НЭН ТЭРГҮҮНД ХАМРАГДАХ ХЭРЭГТЭЙ. Томуу, томуу төст өвчинд хамгийн ихээр өртөх магадлалтай 0-5 насны хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны иргэд нэн тэргүүнд вакцинд хамрагдах учиртай. Ингэх нь тархалтаас сэргийлэхэд тустай юм. Эдгээр хүмүүст томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж байна.
Томуугийн вакцинд хамрагдахдаа хаана, хэнд хандах, юуг анхаарах, буруу ташаа, туйлширсан ойлголтоос ангид байхыг хичээх нь чухал юм.
Томуугийн вакцинд хамрагдахдаа юу анхаарах вэ?
Эдүгээ ид дэгдэлт эхэлж буй энэ үед ВАКЦИН Л ТОМУУГ "ТОМООЖУУЛЖ" чадна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!