Зам тээвэр, хөгжлийн сайд Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийг хүргэлээ.
Сайд С.Бямбацогт "Зам тээврийн бодлого, үйл ажиллагаатай холбоотой хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, АНУ-тай "Open sky" агаарын тээврийн хэлэлцээр байгуулахыг дэмжсэн. Хэлэлцээр байгуулагдсанаар АНУ, Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэнэ. Хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш нэг орчим жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай.
2024 оны эхээр Улаанбаатараас АНУ-ын хотууд руу шууд нислэг үйлдэх боломж бий болно. Цаашид Австрали руу шууд нислэгтэй болгоно.
Монгол Улс холын зайд нисэх хүчин чадалтай долоон онгоцтой байсан бол есдүгээр сараас хойш дөрвөн онгоц нэмэгдсэн. Тодруулбал, МИАТ Боинг-767, Монголиан эйрвис компани Аэробус-330200, 320200 маркийн хоёр онгоц, Изинис компани ачаа тээврийн нислэгийг АНУ руу үйлдэх чадвартай онгоцтой болсон.
2023, 2024 онд Монголд ирэх жуулчдыг хямд зардлаар авах бодлого барьж байгаа.
Ирэх хавраас БНСУ-ын Инчеоноос Монгол руу долоо хоногт 70 нислэг хийдэг болно.
Монголиан эйрвис компани Сингапур руу шууд нислэг хийх зөвшөөрлөө авсныг хэлье" хэмээн мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!