Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Мэдээллийн эхэнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжих нөхцөл бүрдлээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаа. Тухайлбал, Эрдэнэ Тавантолгой компани 500,000,000 ам.долларыг төвлөрүүлэх үүрэгтэй байгаа.
Мөн мөнгийг нь аваад хэрэглэчихсэн өр төлбөрийн хэмжээ тухайн компани дээр 600,000,000 ам.доллар байсан. Үүнээсээ 185,000,000 ам.долларын хэмжээний нүүрсийг ачуулж, төлбөрөө уг хэмжээгээр бууруулж чадсан. Үүнээс гадна Монголбанканд худалдсан валютынх нь хэмжээ 145,000,000 ам.доллар, мөн нүүрсний борлуулалтаас олсон 50,000,000 ам.доллар компанийнх нь дансанд байгаа" гэв.
Манай улсын экспортын хэмжээ өмнөх оноос 30 орчим хувиар өссөн тухай тэрбээр мөн мэдээлсэн. Хаагдаад байсан Булган боомт ажиллаж эхэлснээр экспорт хэвийн үргэлжилж байгаа юм байна.
Одоогоор
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!