ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Энэ оны сүүлч, ирэх оны эхний улиралд цар тахлын шинэ давлагаа үүсэх эрсдэл байна

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Онцгой комиссын тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2022 оны эцэс, 2023 оны эхний улиралд цар тахлын шинэ давлагаа үүсэх, томуу, томуу төст өвчлөл нэмэгдэх эрсдэл байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд коронавируст халдварын нийт 1,855 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Улсын хэмжээнд KОВИД-19 халдвараар хэвтэн эмчлүүлж буй 637 өвчтөн байгаагаас нийслэлд 453, орон нутагт 184 иргэн байна. 2022 оны 47 дугаар долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод 885, аймаг орон нутагт 970 тохиолдол бүртгэгдсэн.

Томуу томуу төст өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор улсын хэмжээнд 3,750 орыг дэлгэснээс 1,925 ор нь Улаанбаатар хотод дэлгэн ажиллуулж байгаас өнөөдрийн байдлаар 1,093 орон дээр өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байна. Тус өвчнийг улирал хооронд, идэвхжилийн түвшин, алаг цоог, аймгийн түвшин, цар тахлын түвшин гэж таван үе шатад ангилдаг. Идэвхжилтийн түвшинд 15 аймаг, улирал хоорондын түвшинд хоёр аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд дөрвөн аймаг тус тус байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Дархан-Уул аймаг идэвхжилийн түвшнээс улирал хоорондын түвшин, Хэнтий аймаг алаг цоог түвшнээс идэвхжилтийн түвшин рүү буурсан бол Дорнод аймаг идэвхжилийн түвшнээс алаг цоог түвшин рүү шилжсэн байна" гэв.

Түүнчлэн томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үе нь 12 болон нэгдүгээр сар байдаг. Энэ үед бид БШУЯ-тай хамтран ЕБС-ийн хүүхдийн амралтыг арванхоёрдугаар 16-аас эхлэн 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл амрах зохицуулалт хийсэн. Томуу, томуу төст өвчний амбулаторийн нийт үзлэгийн 9.1 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар бага байна гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.214] 2022/11/23
Энэ [хориотой үг] бүр ковидоор мөнгө хийгээд амташчихсан ковид ковид гээд баярлаад үхлээ л дээ сайдын оронцог [хориотой үг]
1 | 1 Хариулах
Зочин [202.21.107.75] 2022/11/22
Бид Ковидтой дасан зохицож эсвэл сөрж л амьдрана даа. Өөр арга байхгүй. Одоо оюутан сурагчидын амралт эхлэхээр намжина, мөн одоо бол томуугийн улиралын үе. Айлтгүй.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.68] 2022/11/22
Одооо эд нарыг ковидтой нь хамт зайлууляааа, бүр даварцан амташсан хэрээ 10 дахихын үлгэр болж байх шивдээ
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.73] 2022/11/22
Hol horio togtooyoo
0 | 1 Хариулах
Вакцин алаад байна алаад байна [90.74.60.104] 2022/11/22
Вакцинаас болж хордож үхсэн эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст төлбөр төлөөчээээээ
1 | 0 Хариулах
Zochin [124.158.66.65] 2022/11/23
Yag tiimshdee Vaktsinaas bolood ochnoon olon ovchtei bolson shuu! Ert ilruulgeer ene ni batlagdaad ilervh bh ym.
0 | 0 Хариулах
И [59.153.115.40] 2022/11/22
Сургууль амрахаар гайгүй болох байлгүй. Муу амлахаа боль.
1 | 0 Хариулах
Зоч [66.181.185.159] 2022/11/22
Энэ зүгээр л дамжуулж байгаа юм байлгүй дээ дээрээс нь нам засаг нь тоог нь өсгөж хөөсрүүлж айлгаж дарамталах хэдэн үг хэлээрэй гэсэн биз
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.25] 2022/11/22
Nus yugaa meddiin
0 | 0 Хариулах
ШАЛГАХ юмсан [150.129.140.95] 2022/11/22
ӨНГӨРСӨН корона 8 саяаар эхэлж шаагаал .. эмд сан г 610-аас хасах -270 руу оруулсан нөхөр одоо юугаа хийж солиорч суудаг байна аа.. үхэр монгол л юм да !!!!
1 | 0 Хариулах
ШАЛГАХ юмсан [150.129.140.95] 2022/11/22
610 тэрбум ш дээээ.. бидний татвар !!!!!
1 | 0 Хариулах
Zochin [202.126.90.30] 2022/11/22
Энхболд сэтгэц
1 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2022/11/22
Omikronii shine khuvilbariin esreg vaccine aa oruulj ireechee
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.68] 2022/11/22
Uursduu door ni bichtsen ntr, ard tumniihe zovlond tsadadgui malnuud,
1 | 0 Хариулах
Зочин [202.21.111.28] 2022/11/22
тэгээд яах нь уу? Ковидын тухай хуулиа сунгах нь уу?
1 | 1 Хариулах
зочин [203.98.76.176] 2022/11/22
ханиадаа ч эмчилж чадахгүй,ард түмэн өөрсдөө л ардынхаа уламжлалт аргаар эдгээж байна даа
1 | 3 Хариулах
Зочин [73.225.77.210] 2022/11/22
Өвөл болоод ханиад томуу ихэсдэг. Тэр болгоныг ковид гээд л 8 саяар эмчилмээр байна уу? Жирийн ханиад томуугаар ковидоос өмнө хэдэн зуугаараа явдаг байсан. Ковидоос өмнө 2019 онд ханиад монгол улсын хэмжээнд нас баралтын 5 дахь шалтгаан байсан. Өмнө нь жилд ханиадаар 400 гаруй хүн нас барж байсны 150 нь хүүхдүүд. https://news.mn/r/2371435/
3 | 0 Хариулах
зочин [203.98.76.176] 2022/11/22
хамгийн боловсрол муутай сайд,инээд хүрээд байдаг юм,цүнх баригч гэх юм уу
2 | 2 Хариулах
Зочин [64.119.19.105] 2022/11/22
Баахан хортой эм орсон өрхийн багц бэлдчихээл хэдэн тэрбумаар нь олно гээл сууж бнуу
2 | 0 Хариулах
Зочин [202.21.107.92] 2022/11/22
zailj uz. muu amtai nohoi ve
3 | 1 Хариулах
ЗОЧИН [64.119.27.165] 2022/11/22
МАНАЙХАНД МУУЛАХ ӨВЧИН ИХ БАЙХ ШИГ БАЙНА. МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨР ШҮҮМЖЛЭНЭ. ӨГӨХГҮЙ БОЛОХООР ӨГСӨНГҮЙ ГЭЖ ШҮҮМЖЛЭНЭ. КОВИДЫН ХУУЛИА СУНГАХ ГЭЛЭЭ ГЭНЭ. ЯС ЮМАН ДЭЭР ТЭР КОВИДЫН ХУУЛЬ ОДОО ГАДУУР ҮЙЛЧЛЭЭД ДАРАМТЛААД БАЙГАА ЮМ ХААНА БАЙНА. ГАДУУР ДАВАЛГАА ҮҮСЧИХСЭН БАЙГААГ ХАРЖ БАЙНА МАСКАА ЗҮҮ ҮХЭРНҮҮДЭЭ.
5 | 3 Хариулах
Зочин [192.82.75.233] 2022/11/22
Япон Солонгост өдөрт 20К аар илэрч байгаа. Тэхдээ ковидын хуулиа цуцалцан байгаашд. Японууд маск зүүхийг сайн дураар болгосон хариуцсан сайд нь давалгаа мавалгаа ярихгүй л байгаа. Манайд давалгаагаар айлгасан сайд нэг байнаа.
9 | 3 Хариулах
Зочин [166.205.124.130] 2022/11/22
Hol horio l bish shv. Ard tvmen chini tuildaj gvitslee
4 | 1 Хариулах
зочин [66.181.180.121] 2022/11/22
Ковидийн хуулийг сунгах бэлтгэл хийж байгаа юм биш биз. Хүн томилж төсөв зарахад амар гэж. Энэ зун 100 дотор гарч байхад юуг нь хадгалаад байсан бэ. 00 ковид байлгах бололцоо байсан даа. Асуулга тавимаар байна.
3 | 1 Хариулах
Зочин [113.32.45.203] 2022/11/22
Odoo yamar ymnii davalgaa baidag ym buten havarjin zunjin namarjin ym buten havarjin zunjin namarjin maskgui horio tseergui ayalj zugaalchihaad
3 | 2 Хариулах
Зочин [192.82.83.14] 2022/11/22
Зайл
5 | 2 Хариулах
Зочин [203.91.119.46] 2022/11/22
УОК хуралдаж байгаа юм бол ковид нь идэвхжээд, томуу дэлгэрээд байгаа юм бол шинэ жил тэмдэглэх явдлыг хоригло. Түүнийг тэмдэглэлээ гээд архидалт, янхандалт, аваар осол нэмэгдэхээс өөр ач холбогдол байхгүй. Тэгээд ч үнийн өсөлтөөс болж ард түмний амьдрал туйлын хүнд болж байна. ЭМ сайд гуай ЭМДЕГ-аа дампуурлаас аврахыг бод. Энэ байгууллага чинь жилийн жилд бараг хагас их наяд төгрөгний алдагдалтай гардаг хэдэн эмнэлгээ дампуурууллаа.
1 | 2 Хариулах
Зочин [202.9.40.50] 2022/11/22
Төрийн мафи, хулгайящчдын асуудлаа шийдэж чадахгүй байж бас ковидоор айлгах санаатай. Энийг ямар сайд гэдэг юмб зайлуул.
6 | 5 Хариулах
энэ хүн биш ээ [202.9.46.31] 2022/11/22
Энийг зайлуулах цаг нь болсон
2 | 3 Хариулах
Зочин [202.179.25.252] 2022/11/22
ковид гэдэг элийрэл хулгайгаа болиод наад томуу томуу төст өвчиндөө анхааралдаа псдаа. ковидын хуулиа сунгах гээд чичрээд байх юм
12 | 3 Хариулах
энэ хүн биш ээ [202.9.46.31] 2022/11/22
Харшил томуу 2 л байгаа. Эсвэл энэ мэдрэл муутай
3 | 4 Хариулах