ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээс Ш.Батхүүд 10 жил хорих ял оноож, ₮109 тэрбумыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:28 2022/11/09

"Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүргэе.

Тодруулбал, прокуророос Ш.Батхүү нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хянан хэлэлцээд:

Г.Амарбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.

Харин шүүгдэгч Ш.Батхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн зүйлсэн ба түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг зохион байгуулсан,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан Хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад заасан Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний эзэмшигчийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамжсан гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан авч бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцож,

Г.Алтанд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Улмаар шүүгдэгч Ш.Батхүүг

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,00 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25 сая төгрөгөөр торгох ял мөн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Э.Сүрэнд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 35 сая төгрөгөөр тогтоосон байна.

Мөн шүүхээс Ш.Батхүүгээс нийт 109,093,910,000 төгрөгийг гаргуулж, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГазар ХК-д 105,246,800,000 төгрөгийг, “Шунхлай групп” ХХК-д 3,847,110.000 төгрөгийг олгохоор, шүүгдэгч Ч.Ганзоригоос нийт 1,848,863,461 төгрөг, шүүгдэгч Б.Мөнхжаргалаас 792,370,054 төгрөгийг тус тус гаргуулж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар ХК-д олгохоор тус тус шийдвэрлэв.

Ташрамд дурдахад, Анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн оны долдугаар сараас хойш 10 удаа хойшилсны эцэст аравдугаар сарын 20-нд эхэлж, ийнхүү өчигдөр шийдвэрээ гаргасан юм.  2013 оноос шалгаж эхэлсэн дээрх хэргийн явцын түүхийг цаг хугацааны дарааллаар нь ЭНДЭЭС харах боломжтой.

 

11:22 2022/11/09

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн шүүх хуралдаан болж өчигдөр шийдвэрээ гаргажээ.

Өнгөрсөн оны долдугаар сараас хойш 10 удаа хойшилсны эцэст аравдугаар сарын 20-нд эхэлсэн тус шүүх хурлаар Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Э.Сүрэн Г.Алтан нарыг гэм буруутайд тооцож, Г.Алтанд агсанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэсэн.

Улмаар шүүгдэгчид хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор тав хоногийн завсарлага аваад эргэж хуралдахдаа Ш.Батхүүд 10 жилийн хорих ял оноож, 100 гаруй тэрбум төгрөгийг нөхөж гаргуулахаар болжээ.

Шүүхийн дэлгэрэнгүй шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.

 

12:28 2022/11/09

"Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүргэе.

Тодруулбал, прокуророос Ш.Батхүү нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хянан хэлэлцээд:

Г.Амарбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.

Харин шүүгдэгч Ш.Батхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн зүйлсэн ба түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг зохион байгуулсан,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан Хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад заасан Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний эзэмшигчийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамжсан гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан авч бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцож,

Г.Алтанд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Улмаар шүүгдэгч Ш.Батхүүг

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,00 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 сая төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25 сая төгрөгөөр торгох ял мөн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Э.Сүрэнд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 35 сая төгрөгөөр тогтоосон байна.

Мөн шүүхээс Ш.Батхүүгээс нийт 109,093,910,000 төгрөгийг гаргуулж, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГазар ХК-д 105,246,800,000 төгрөгийг, “Шунхлай групп” ХХК-д 3,847,110.000 төгрөгийг олгохоор, шүүгдэгч Ч.Ганзоригоос нийт 1,848,863,461 төгрөг, шүүгдэгч Б.Мөнхжаргалаас 792,370,054 төгрөгийг тус тус гаргуулж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар ХК-д олгохоор тус тус шийдвэрлэв.

Ташрамд дурдахад, Анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн оны долдугаар сараас хойш 10 удаа хойшилсны эцэст аравдугаар сарын 20-нд эхэлж, ийнхүү өчигдөр шийдвэрээ гаргасан юм.  2013 оноос шалгаж эхэлсэн дээрх хэргийн явцын түүхийг цаг хугацааны дарааллаар нь ЭНДЭЭС харах боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.39] 2022/11/10
Нэг хүн ийм хэрэг хийж чадна гэж үү Энэ бол бүлэг хэрэг шүү Тэр их мөнгө хаачив Батхүү чинь над одоо юуч байхгүй 2 чих л үлдсэн гэж байсан Одоо болохоор зөндөө их хөрөнгөтэй боллоо Ойлгосонгүй Эрдэнэтмйн захирал яагаад зүгээр өнгөрөх гэжБас СБаяр бна
0 | 0 Хариулах
Том эрхтэнт [202.126.89.210] 2022/11/10
Надад лав хямралаас даван гарах ганц л арга байна. Миний эрхтэн чамлахааргүй том. Эхнэрээсээ нууцаар л ажиллана даа. Эгч хүүхнүүд дуртай байдаг. Толгой хүрэхгүй таксинд явж байхаар өдөрт 2 эгчтэй баваа хийхэд амьдраад байна. Нөхөртэй эгч нар л амар доо. Татлаа байхгүй. Байнга явдаг эгч нар сайхан амар шүү. Эмэгтэй хүмүүс яс юман дээр хамгийн дуртай байдаг нь аз. Нөхдүүдийг л өрөвдөх юм. Гэхдээ надад бас мөнгө хэрэгтэй. Миний хань уучлаарай. Амьдралын төлөө л энэ шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.160] 2022/11/9
hezee biye ni muudaj emnelegt hevteh ve bas hezee urshuugduh ve
1 | 0 Хариулах
Зочин [202.131.246.86] 2022/11/9
Аль 2013 онд улс бүх хөрөнгийг нь хурааж хурааж аваад хохиролгүй болсон юм бишүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.145] 2022/11/9
Манай цөөхөн мундаг гэгдсэн хүнээс хамаарсан компаниуд дампуураад дууслаадаа. Эрэл, Жаст, Монгол Газар, Анод....
1 | 1 Хариулах
Зочин [64.119.19.105] 2022/11/9
Энийг шоронд үхүүлээд хэргийг хаалгах нь юун 100н тэрбум төлөх тэгэхэд хэргийн эзэн баяр оффшортоо мөнгтэй залуу охидууд виагра ууж байгаал баваал хэвтэж бндаа
0 | 0 Хариулах
ИРГЭН [64.119.16.8] 2022/11/9
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛААР Ч,ГАНЗОРИГИЙГ С,БАЯР ТАВЬЖ БАЙЛАА!!
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2022/11/9
10n jiliin yalni 10n jiliinhee shuuh huraldaandaa suutgagdaad yalgui ongoroh ym bna
0 | 0 Хариулах
иргэн [103.26.193.49] 2022/11/9
С.Баяр Нямдорж нарын толгойлогчид сугараад үлдэж болж байгаа юм уу шүүх прокуророо одоо дээр нь АНОД банкыг дээрэмдсэн хэрэг ил гараад байна даа хуйвалдагчидаа амжихуу
1 | 1 Хариулах
авилгагдаа гэж [192.82.87.91] 2022/11/9
10 жил шүүсэн 10 жилийн ял оноосон гэхээр хоригдохгүй юм байна. өөрсдөө цуг идэлцсэн бол ийм л байгаа юм
2 | 0 Хариулах
Zochin [202.126.89.31] 2022/11/9
50 jiliin yal ogoh heregtei. 50 jilees bogino hugatsaand garj chadahguigeer. Buh iumiig ni huraaj avaad gudamjindana garag
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.18] 2022/11/9
Ч. Ганзориг , Доль . Сугар нар ... За цаана нь Санж . Баяр , Цэнд . Нямдорж гээд үхсэн үхээгүй амьтас оочирлох л ёстой доо ...
5 | 0 Хариулах
Зочин [122.201.24.32] 2022/11/9
Anodiin hereg il boloh geed ireheer yaaran sandran bathuud yal uguud asuudliig duusgah gej bnuu, neg l sonin bnadaal. tsaana ni menget ah bgaadaa
4 | 0 Хариулах
Зочин [202.179.21.226] 2022/11/9
Мөнгө нь хаачсаныг тогтоосон уу ?
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.147] 2022/11/9
Сайн бизнэсмэн гэж боддог доо
2 | 3 Хариулах
Зочин [202.131.234.10] 2022/11/9
109 say dollarn zeel avchaad tgd 100 terbym tugrug geher 30 say hurehguig ch tuluhuuur bolj bgam bizde. 70 say dollar haana bna? Hen avav? Hohirliig bugdn tuluuleech.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.18] 2022/11/9
Эрдэнэтээс энэ мөнгийг нь төлсөн биз дээ одоо Батхүүгээс 109 сая доллар гаргуулдаггүй юмуу.ингэж хохирол шийддэг бол залилан хийгээд баймаар юм
4 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.74.187] 2022/11/9
ЭНЭ МӨНГӨ МАНТАЙ ХАМААТАЙ. НАМЫН САНХҮҮЖИЛТ РУУ ЯВСАН ЮМ БАЙЖИЛ БАЙГАА. ХЭРЭГ ШИЙДЭГДСЭН МЭТ ЖҮЖИГ Л ЯВААД БАЙНА ДА. АРД НЬ НЯМДОРЖ ЗОГСОЖ БАЙГАА.
0 | 0 Хариулах
Зочин [54.36.118.248] 2022/11/9
ОВОО ЮМ ЗУЛГААЧИХ ГЭЭД ШҮҮГЧИД ПРОКУРОР НАР МӨН Ч ИХ ХҮЛЭЭЛЭЭДЭЭ НЭГ Ч АВИЛГАЛ ӨГӨХГҮЙ БОЛ 9 ЖИЛ БОЛДОГ ЮМ БНДА
0 | 1 Хариулах
Зочин [54.36.118.248] 2022/11/9
ШҮҮГЧИД ПРОКУРОР АВИЛГАЛ ӨГӨХГҮЙ БОЛОХООР 9 ЖИЛ ХОЙШЛУУЛЖ ХОЙШЛУУЛЖ ИЛ ГАРААД ИРЭХЭЭР ЯАХ АРГАГҮЙ ШИЙДСЭН БОЛЛООДОО
0 | 1 Хариулах
ЗОЧИН [192.82.74.187] 2022/11/9
НЯМДОРЖ АР НЬ БАЙСАН ШҮҮ ДЭ. ОДОО Ч НӨЛӨӨ НЬ БАЙЖИЛ БАЙНА. 3-4 ЖИЛ БОЛООД ЭМЧИЙН МАГАДЛАНГААР САХРЫН ӨВЧИН НЬ ХҮНДЭРСЭН ГЭЭД ГАРААД ИРНЭЭ. ЖҮЖИГ Л ЯВЖ БАЙНА. ШИЙДВЭРИЙГ НЬ ТАНИЛЦУУЛААГҮЙ БАЙНА. ӨНГӨРСӨН ХУГАЦААГ НЬ ШИЙДГЭЛД НЬ ОРУУЛЧИХСАН ТООЦОЖ БАЙЖ Ч МАГАД.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.248] 2022/11/9
Элбэгдоржын хонгилын шүүх учруулсан хохиролынх нь талд ч хүрэхгүй мөнгө гаргуулна гэвүү, наадах чинь 109 тэрбумаа ч төлөхгүй 4 жил номын сан хорихын эмнэлэг 2 дунд зөөлгөж байгаал гарч ирнэ шд.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.11] 2022/11/9
С.Баяр где ?!
6 | 0 Хариулах
Зочин [202.131.245.34] 2022/11/9
пүхаха.. энэ батхүү 10 жилээ бараг дуусгацан байлгүй.. шүүхийн шийдвэр гарахаас өмнө ялаа эдэлж дуусгасан бараг анхны хүн болж байгаа байх..
7 | 2 Хариулах
Зочин [103.161.242.150] 2022/11/9
arai baga ugj de
3 | 1 Хариулах
Зочин [202.179.25.196] 2022/11/9
800 гаруй тэрбумаар хохироосон байхад 100 тэрбумыг гаргуулна ч гэх шиг псдаа юмаа.
13 | 0 Хариулах