ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Ш.Батхүү нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал 2021 оноос хойш 10 удаа хойшилсон нь

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Жаст групп" ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2021 оны долдугаар сарын 19-нөөс хойш 10 удаа хойшилсны эцэст өнгөрсөн аравдугаар сарын 20-нд эхэлсэн.

Шүүх хурал нийт 10 хоног үргэлжилсний эцэст, Мягмар гарагт шүүхээс Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Э.Сүрэн Г.Алтан нарыг гэм буруутайд тооцож, Г.Алтанд агсанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэсэн. Улмаар шүүгдэгчид хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор тав хоногийн завсарлага авсан бөгөөд шүүх хурал маргааш 15:00 цагаас дахин үргэлжилнэ.

Хадгаламж банкийг дампууруулж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувийг Английн "Стандарт" банкны Өмнөд Африк дахь салбарт барьцаалж, 100 гаруй сая ам.долларын зээл авсан гэх Ш.Батхүү нарт холбогдох хэргийг анх 2013 оноос шалгаж эхэлсэн билээ.

Энэ хэргийн явцад Ш.Батхүүг 2016 онд Өршөөлийн хуульд хамруулан чөлөөлсөн бөгөөд 2018 онд шинэ нөхцөл байдал илэрч, цар хүрээ нь нэмэгдсэн тул дахин цагдан хорьж, холбогдогч нарыг шалгах болсон.

Олон жил шалгагдсан тухайн хэргийн холбогдогч нарт 2020 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оноож байв. Улмаар 2021 оны долдугаар сарын 19-нд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээж аван хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн байдаг. Түүнээс хойш Анхан шатны шүүх хуралдаан олон давтамжтай хойшилсоор өнгөрсөн сарын 20-нд эхлээд байгаа юм.

Хэргийн түүхэн үйл явцыг цаг хугацааны дарааллаар харуулбал: