ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Жаст"-ын Ш.Батхүү, хотын дарга асан Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар санаатайгаар хугацаа хожиж, хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газраас мэдээлэл хийж байна. 

Энэ удаагийн мэдээллээр гаалийн байцаагч нарын бүлэглэн үйлдсэн авлигын хэргийн бичлэгийг үзүүлэх юм байна. Мөн АТГ-аас зөвлөмж хүргүүлсээр байхад авлигын гэмт хэрэг, зөрчил гарсаар байгаа, зарим гэмт хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ч АТГ-т ирүүлэхгүй байгаа талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийнэ.  

ШУУД ҮЗЭХ: 

АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “АТГ газар хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу төрийн байгууллагуудад авлигын эсрэг зөвлөмж хүргүүлдэг. Гэтэл зөвлөмж өгсөөр байтал авлигын гэмт хэрэг гарсаар байна. 

Мөн албан тушаалтнуудын холбогдсон авлигын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлсэн ч АТГ-т буцаж ирүүлэхгүй 8-9 сар болж байгаа хэргүүд байна. Гэтэл эдгээр хэргийг АТГ зориудаар удааж байгаа мэтээр мэдээлэл цацагдах боллоо. 

Тухайлбал, “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүүгийн холбогдсон хэргийг 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Ингээд анхан шатны шүүхээс энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг Ш.Батхүү нь долоодугаар сарын 19-ны өдөр УДШ-д хяналтын журмаар гомдол гаргасан. 

Мөн Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийг 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Э.Бат-Үүлийн өмгөөлөгч 2019 оны зургаадугаар сарын 20-ны өдөр хянатын журмаар гомдол гаргасан. 

Эдгээр хэргүүдийн хувьд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцээгүй бөгөөд хэрэг шалгах процесстой холбоотой гомдлуудыг удаа дараа үндэслэлгүй гарган хугацаа хожиж байна. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөх зорилгоор үндэслэлгүй гомдол гаргаж байна АТГ-аас үзэж байгаа. Энэ бүх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байгаа бөгөөд зарим этгээдэд ял завших боломжийг олгож байна. 

Гэтэл үүнийг АТГ, прокурор, шүүхийн байгууллагууд санаатайгаар удааж байгаа мэт ойлголтыг нийгэмд түгээж байна. 

Хамгийн их удаж байгаа хэрэг 2016 оны арванхоёрдугаар сарын 21-нд шүүхэд шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.   

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн боловч удааширсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэгсэхгүй болсон. Энэ хугацаанд хэргийг шалгасан мөрдөгчийн ажил ямар ч үр дүнгүй болж байна" гэлээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
БУРУУ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
A [37.165.233.80] 2019/9/12
Бат-үүл сонгуульд нохой шиг явж өгсөн гээд Гантулга гэж залууг гэр хорооллын дахин төлөвлөлтийн газрын орлогч дарга болгож өгсөн тэр залуу их мөнгө хийж авсан даа тэр газар дарга болж очоод тамтаггүй баян болсон одоо хотын төвд маш үнэтэй тансаг байранд амьдарч үнэтэй хувцас өмсөж том жип унадаг болсон дарга болохоосоо өмнө жирийн нэгэн иргэн байсан одоо бол том2 ярьж явдаг том хүн болсон шүү!!!!!!!!!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.39] 2019/9/10
Бат- үүл сүүлийн үед Баабарыг дуурайгаад ч байгаа юм уу хорон хорон нийтлэл шүү юм сараачаад байдаг болсон. Өөрийн толгой дээрх тэмээг харахгүй хүний толгой дээрх өвсийг хардаг нэг л шударга хүн. Үнэн хэрэг дээрээ тэр муулаад бичээд байгаа улсаасаа долоон дор амьтан байна ш дээ
1 | 0 Хариулах
Зочин [112.72.11.107] 2019/9/10
Tiim yum baihgvi chvv Adilhan chalgyylad yalaa avad yav .Uahaaraa ardiin hvvhed yal avdag Noin Batvvliin hvv yahaara chalgyylj Boldogvi yum chalgyylhaas iadag baatar Baidag yum yyy
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.13] 2019/9/10
Женко ерөнхийлөгчийн айлгадаг ганцхан мангас байдаг нь БатҮүл шүү дээ
1 | 2 Хариулах
Зочин [202.126.88.230] 2019/9/10
Бат-Үүл гуайг Батхүүтэй холбох ч гэж дээ
0 | 0 Хариулах
Энхээ [66.181.161.81] 2019/9/10
Хүү минь сайн умш
1 | 0 Хариулах
Zochin [64.119.17.213] 2019/9/10
Ha ha th sn umsh
0 | 0 Хариулах
Хөөн хэлэлцэх хугацааг бу [202.21.112.198] 2019/9/10
Энэ АТГ ч бай аль нь ч бай, хуулийг гууль болтол тайлбарлах юм аа. Одоо хөөн хэлэлцэх хугацаа гэж нэг аймар юм гараад ирсэн юм шиг тайлбарлах юм. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа гэдэг чинь үнэндээ бүх улс орны эрүүгийн хуульд байдаг худлаа гэвэл ..... ингээд хай! Дахиад хэлье, бүх улс оронд хөөн хэлэлцэх хугацаа байгаа. Яагаад хөөн хэлэлцэх хугацаа байдаг вэ гэвэл хууль хяналтын байгууллагууд хэнд ч хамаагүй эрүүгийн хэрэг үүсгээд насаар нь шүүхээр ч шийддэггүй, хэрэгтэн болгоод яваад байх нөхцөл байдал байдаг. Мөн зарим хэргийн холбогдогч этгээдүүд нь алга болсон тохиолдолд нөгөө хүнээ олж ир гээд эрүүгийн хэрэг нь хэдэн арван жилээр ч явах нөхцөл байдаг учраас бүх улс оронд хөөн хэлэлцэх хугацаа тавьдаг юм. Энэ хөөн хэлэлцэх хугацааг чинь төр засаг, цагдаа прокурор шүүх тань таныг хэлмэгдүүлэхгүй байх зорилгоор байлгадаг юм. Харин хөөн хэлэлцэх хугацааг ашиглаж эрүүгийн хэргээс бултуулах ажлыг, Цагдаа, Прокурор, Шүүх бүгд л хийдэг шүү дээ. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааны буруу мэт ярьж б
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.46] 2019/9/10
Нээрэн зохион байгуулалтай юмаа Ц Нямдоржыг хууль шүүхээс салгахгүй бол дандаа өөрсдөө ашигтай хууль батлах юм одоо яалтая билээ дэндүү гомдмоор
1 | 1 Хариулах
Зочин [202.21.108.208] 2019/9/10
Хамаг хэргийн эзэн хэнгэрэгийн цохиур- хутган үймүүлэгч энэ Нямдорж. Шударга цариална.
1 | 1 Хариулах
Зочин [103.229.121.188] 2019/9/10
Баатар гэхгүй юу гэх вэ хүүтэйгээ хамт
0 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2019/9/10
ИЙМ АРДЧИЛАЛ, ПАРЛАМЕНТ ХЭРЭГГҮЙ.. ХАТУУ ЧАНГА ТӨРТЭЙ БОЛМООР БАЙНА.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.205] 2019/9/10
Хэлмэгдүүлэх гээд барахгүй байгаа мэт л сонсогдож байна.
1 | 1 Хариулах
Зочин [43.228.131.45] 2019/9/10
МӨРДӨН ШАЛГАХ БАЙГУУЛЛАГА ПРОКУРОР ШҮҮХИЙГ БҮХЭЛД НЬ ШИНЭЧЛЭХГҮЙ БОЛ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ХИЧНЭЭН АЖИЛЛААД Ч РАДНААСЭДИЙН ЗАССАН ХУУЛИАР ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГҮЙ БОЛООД БҮГД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛОХ ЮМ БАЙНАЛ ДАА
1 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2019/9/10
enhboldiig buulgah geed dorni huulia oorchiloo bizdee teguul naad hoon heleltseh hugatsaag gedgiig dorni oorchilmoor ym daanch oorsdoo holbootoi bolohoor husehgui l dee
3 | 0 Хариулах
Монголын төлөө үнэнг хэл! [122.201.31.65] 2019/9/10
Авлигчдын гар хөл болох хүмүүс УИХ-аар дүүрэн байна. Тэд өөрсдийн гэсэн санаа бодол, байхгүй зөвхөн өөрийгөн УИХ-ын гишүүн болгоход мөнгө хөрөнгөөр тусалсан энэ хэдийнхээ төлөө хууль баталдаг улс төрийн "шөнийн эрвээхэйнүүд" буюу янханууд.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.42.109] 2019/9/10
Хөөн хэлэлцэх хугацаа гэж луйвараа болиочээ
3 | 0 Хариулах
Иргэн [66.181.166.35] 2019/9/10
Энэ асуудлаас болж хилээр асар их хориотой бараа орж ирдэг. Энэний нэг жишээ нь тэр хар тамхи гаалийн байцаагч нар энэ хэрэгтэй шууд холбоотой.
6 | 0 Хариулах
Зочин [174.197.7.127] 2019/9/10
Yag
2 | 0 Хариулах
Зочин [129.78.56.207] 2019/9/10
Зүгээр ажилаа хийгээд шүүх, Прокурортоо өгөөчээ. Хэдий болтол засаг Facebook ээр ажилаа хийх юм бэ
4 | 1 Хариулах
Зочин [202.21.102.226] 2019/9/10
Ажилаа хиийгээд шүүх прокурортоо өгсөн гээд байгаа юм бишүү . Мэдээллээ ойлгож уншаач
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.208] 2019/9/10
Аргатай нэгний хийсэн хэргийг булзааруулах гэсэн хөөн хэлэлцэх хугацаа гэгчийг хуулиас бүр мөсөн авч хогийн саванд хийх хэрэгтэй. Хэрэг хуучирч хэн нэг хулгайчийн өмнө төрийн хууль бөхөлзөх учиргүй.
1 | 0 Хариулах