ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Батхүү нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэжээ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

Ингээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг хүлээж аван хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэжээ.

Өмнөх шатны шүүхүүдээс гарсан шийдвэрүүдийг харвал,

  • Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос Г.Алтан, Э.Сүрэн нарт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.
  • Мөн прокуророос Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг, Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Харин Ш.Батхүүг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн, тусгай зөвшөөрөл олгосон баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,  бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 23.22 дугаар зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3, 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар нийт 8 жил хорих ял оногдуулж байв. Мөн Ш.Батхүүгээс биет хөрөнгүүдийг гаргуулж улсын орлого болгох, гэм хорын хохиролд нийт 140 гаруй тэрбум төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч болох нэр бүхий компаниудад олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эдгээр шүүгдэгчдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ш.Батхүүд холбогдох зарим хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш.Батхүүд оногдуулсан ялыг 7 жил хорих болгон өөрчилж шийдвэрлээд байсан юм.

 

Эх сурвалж: Улсын Дээд Шүүх

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
аа [66.181.183.184] 2021/7/21
Улсын дээд шүүх гэж нэг завкарсан газар байнаа
0 | 0 Хариулах
Зочин [109.145.175.68] 2021/7/20
Манай хууль засаглал хэр зэрэг дорой сул байгааг дээрхи жишээ бэлхэнээ харуулж байна. Хятад Солонгост байсан бол юун ганц чихээ өгөх, цаазаар явчихсан байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.230] 2021/7/20
батхүүг яллаж засаг мөнгөө буцааж авах гсээр байтал баяр шоронгоос гараад ирлээ гэж
1 | 0 Хариулах
Зочин [192.82.74.125] 2021/7/20
Буцаан гэдэг нь шилдэг арга. Замхруулах гэж байгаа юм.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.95] 2021/7/20
Энэ одоо юу болоод байна? Монгол Улсын шүүх юу юу хийгээд байнаа?
2 | 0 Хариулах
Зочин [202.131.248.170] 2021/7/20
Дахин дахин хэлэлцсээр байгаад бүгдийнх нь зөв болоод байна уу даа
2 | 0 Хариулах
Нямкагийн хүүхдүүд [64.119.22.250] 2021/7/20
Нямка ахыгаа сайн угжсан байнаа. Эрдэнэт ГОКийг барьцаалж гадны банкнаас зээл авсан биз дээ, тэрийг нь эрдэнэтийн эрсдлийн сангаас төлсөн.
1 | 0 Хариулах
зочин [103.212.119.58] 2021/7/20
Ийм хэргийг шийдэж ядаад байх юу байнаа, Батхүүд бүх насаар нь хорих ял, бусдыг нь 25 жил хорих ял тус тус өгөөд л болоо ш дээ. Тэгээд бүгдийнх нь бүх хөрөнгийг хурааж улсын орлого болго гүйцээ. Ийм л тодорхой хэрэг шүү дээ.
2 | 1 Хариулах
yag odoo [192.82.70.51] 2021/7/20
mongo huulias iluu huchtei gedegiig ta bid harj bn
2 | 0 Хариулах
Зочин [192.82.64.158] 2021/7/20
Монголын шүүх прокурор дампуурсан байна татан буулгах болждээ. Ард түмэн луйварчдыг өөрсдөө шүүе!!!! ТАТВАР төлж Авилгалчдыг хулгайч луйварчдыг тэжээдэг эдний идсэн уусан зувчуулсныг төлдөг илүүдээ гарсан мөнгө ард түмэнд алгадаа.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.64.158] 2021/7/20
Улсад, төрд хохтрол учруулаад төрийн өмчөөр төрийн өмч ч биш ард түмний хоолны мөнгөөр (Эрдэнэт үйлдвэрээс) хохирлыг нь төлсөн нь үнэн биздээ . МОНГОЛЫН ШҮҮХ ЗАСАГЛАЛ. ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ , ТӨР ТЭР ЧИГТЭЭ ДАМПУУРСНЫ БАТАЛГАА. ТӨР ЛУЙВАРЧДЫГ, АЛУУРЧДЫГ ШҮҮХТЭЙГЭЭ НИЙЛЭЭД ҮХЭН ҮХТЭЛ НЬ ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД БАЙЛГАХЫН БАЙНАЛДАА.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.83.4] 2021/7/20
угаасаа энэ новшнуудаа суллах гэж л чичрээд цэцээр хүртэл хүрэлсүг хулгайчдаа шүүхийг атгах эрх мэдлийг олгосон шийдвэр гаргуулаа биздээ. хэдэн зуун тэрбумаар хохироосон хулгайчид ялгүй, хүний мартсан утас авсан ардын хүүхэд 7 жилийн ял авдаг ийм л хулгайчидын дарангуйлал тогтсон улс болсон.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.92.237] 2021/7/20
Монголын шудрага шүүх МАНдтугай!
0 | 1 Хариулах
Зочин [202.131.238.10] 2021/7/20
Сайхан жонхуурч байнаа, эцэстээ ямар нь гэмт хэрэг мөн ямар нь биш нь мэдэгдэхээ байлаа л даа
4 | 0 Хариулах
Зочин [192.82.72.233] 2021/7/20
Дээд шүүх гэж завхарсан газар байнаа. Шүүгчдийг нь дахиж томилж, шинээр зохион байгуулж болдоггүй л юм байх даа
3 | 0 Хариулах
Зочин [192.82.72.233] 2021/7/20
Улсад хохирол учруулсан нь үнэн. Яах гээд ингээд буцаагаад байдаг байна. Тэгж байгаад суллагдаад гарах байхдаа
3 | 0 Хариулах
Choir [106.128.35.169] 2021/7/20
ed nar sdaakuud ingeseer bgaad multarchih boltoi yum daa
2 | 0 Хариулах