• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээс Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргалаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зам тээврийн хөгжлийн Дэд сайд асан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Авлигатай Тэмцэх Газар/АТГ/-аас 48 цагийн хугацаатай саатуулсан талаар өмнө нь мэдээлсэн.

Түүнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалган 48 цаг саатуулаад сулласан бөгөөд тухайн хэрэгтэй холбогдуулан шүүхээс өнөөдөр 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Бат-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2022 оны аравдугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 14.10 дугаар зүйлийн 1, 5, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10, 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ж.Бат-Эрдэнэд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Ташрамд дурдахад, Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт Ж.Бат-Эрдэнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байсан ч тэрбээр шүүгчээс татгалзсанаар шүүх хурал хойшилж, өнөөдөр болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
UG [103.212.116.199] 2022/10/11
НЭГ САР ИЙМ ХУУЛЬ ГЭЖ БАЙНАА
1 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/10/11
Bugdene deer ni hereg uuseg.
1 | 1 Хариулах
зочин [103.212.117.253] 2022/10/11
Манайхан ч сүржин эхлээд даржин төгсдөг дөө, эхлээд барилаа, хорилоо гээд бөөн сүр, дараа нь сулаллаа, цагаадлаа гээд л дуусдаг болоод удаж байна.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.89.12] 2022/10/11
Odooo saidaar n ajillaj bsn Darvaan har, Misheel 2g shalgah heregtei!!! Ene gantsaaraaa buruugui bh. Ene 3 huvalz ih yum idsen bga
2 | 1 Хариулах
Зочин [192.82.67.216] 2022/10/11
Батзандан шиг хүн Монголын төрөөс холхон явсан дээр.
12 | 1 Хариулах
UG [103.212.116.199] 2022/10/11
ЯГ ЕР НЬ ЦУГЛААН ХИЙСЭН ШИГЭЭ ГАРЧИХААД ҮЙЛ ХЭРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ НӨХДҮҮДИЙГ ТӨРӨӨС ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ
0 | 0 Хариулах